Халцарсан шал, цуурсан ханатай ч УЛСДАА ГАНЦ бүтээн байгуулалт ХӨСҮТ-д бий

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 30

ХӨСҮТ 1986 онд ашиглалтад орсон. Үүнээс хойш 30 гаруй жил засвар ороогүй тул өнөөдөр шүүмжлэлд өртөөд байгаа.

Цоорсон дээвэр, цуурсан хана, халцарсан шал, задарсан шугам гээд ХӨСҮТ-ийг шүүмжлэх асуудал мундахгүй. Гэхдээ тус төвийн 9 га газарт 29 байгууламж байдаг ба Монгол Улсад цор ганц гэсэн тодотголтой хэд хэдэн бүтээн байгуулалт байдгийг онцлоод, тэдгээрийг засаж сайжруулах, сэлбэх цаг нь болсныг онцлохын сацуу албаны хүмүүсээс ямар засвар, үйлчилгээ төлөвлөгдсөнийг тодрууллаа. 

ХӨСҮТ-ийн албаны дарга Н.Батням:

-Монгол Улсын хэмжээнд ганцхан байдаг энэхүү вакцины агуулах хуурай болон -70,-20,-14 хэмийн хөлдөөгчтэй. Энд улсын хэмжээний бүх вакциныг хадгалдаг. Хуурай агуулахад вакцины дагалдах хэрэглийг хадгалдаг. Тог цахилгааны хувьд бие даасан шийдэлтэй баригдсан. Энэ угаалах 2021 оны зургаадугаар сард баригдаж эхлээд, есдүгээр сард ашиглалтад орсон. Одоогоор бол КОВИД-19 халдварын эсрэг вакциныг -70, -20 хэмд хадгалах зориулалтын дагуу энэ агуулахад хадгалж байгаа.

ХӨСҮТ бол маш том бүтэцтэй. Зөвхөн халдварт өвчнийг эмчлэхээс гадна, улсын хэмжээнд тандалт судалгаа явуулдаг долоо төрлийн лаборатортой. Мөн сургалт семинар явуулж, мэргэжилтэн бэлтгэдэг гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Ингээд Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн албаны дарга Н.Батням:

-ХӨСҮТ-д долоон лаборатор байдаг. Эдгээр лабораторийг Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийн шинэ байранд нэгтгэх ажил хийгдэж байна. Улсын комисс зургаадугаар сард хуралдаад, арваннэгдүгээр сард нүүлгэх төлөвлөгөөнд оруулсан.
 

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан:

-1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 9 төрлийн засвар хийсэн. 2020 онд 807 сая төгрөгийн засвар хийсэн. 2021 онд улсын төсвөөс 688 ая төгрөг 6 төрлийн засвар үйлчилгээ багтсан. Дээвэр лифт барилгын эх засвар хийсэн. Манай төв өөрийн төсвөөр 1,5 тэрбум төгрөгийн 9 төрлийн засвар хийж байна. Сүүлийн үед санал шүүмжлэл болоод байгаа сүрьеэгийн клиникийн засварт 250 сая төгрөг төсөвлөсөн. Одоо бол тендер зарлаад, шалгаруулах учир тодорхой хугацаа шаардагдана. Сүүлийн 2 жил КОВИД-ын ор дэлгэсэн учир улаан бүсэд орж, засвар хийх ажил тулгамдаад байгаа. Тиймээс лифт, амбулатор, угтах үйлчилгээний хэсэгт илүү их засвар орж байна.

ХӨСҮТ-ийн албаны дарга Н.Батням:

-Нийт завсар үйлчилгээ арванхоёрдугаар сарын 20 гэхэд дуусах ёстой. Дараа жилийн хувьд таван дээвэр, КОВИД гайгүй болно гэж төсөөлөөд, тасгийн засвар хийхээр төлөвлөсөн. Цаашид талбай ашиглалтын хэмжээг нэмж, зогсоол болгох зорилготой байгаа.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dolgor(103.26.193.240) 2021 оны 10 сарын 30

Ulsdaa gants emnelegee MGL chuud bid zasaj tordood yabah heregtei niigmiin hariutslagiin hvreend toroos hubichilj absan ed horongotei kompanuud niileed zasbar hii uls tonog tohooromjiig shinjlehed horongo garga

0  |  0
гайхагч(192.82.86.179) 2021 оны 10 сарын 30

тэгээд хаашаа юм бэ? 35 жил атга шавар наагаагүйгээ зөв гээд байгаа юмуу? солиотой тэнэгүүд.нямхүүтэйгээ үхэж өт хорхой хооллоорой билээ

2  |  0
Top