Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Суурин төлөөлөгч Др Сергей Диордица төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа.
Тэрээр шагнал гардах үеэрээ "Надад олгож буй энэхүү шагнал нь ДЭМБ-ын сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө оруулсан хувь нэмрийг Монгол Улсын засгийн газар үнэлж байгаагийн тод илрэл" гэдгийг онцлоод, Ковид-19 цар тахлын эсрэг хамтран зүтгэж буй хамт олон, ДЭМБ-ын НДББ, НҮБ-ын Монгол улс дах суурин төлөөлөгчийн газар, эрүүл мэндийн салбарын болон бусад салбарын хамтран зүтгэгчид, Монголын нийт ард түмэнд баярлаж талархсанаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )