Дамо эрүүл мэндийн аялал жуулчалын байгууллагаас Солонгосын Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлэг, Соннам хотын захиргаатай хамтран ковидын вакцины дараах, ковид тусаад эдгэсний дараах эрүүл мэндийн хяналтын тухай цахимаар зөвлөгөөг зохион байгууллаа. Мөн сүүлийн үед түгээмэл тохиолдож байгаа илүүдэл жингээс үүдэлтэй зүрх судасны эмгэг, сахар, цусны даралт ихсэх, дотор эрхтний өөхлөлт зэрэг өвчлөлийн чиглэлээр нийт 14 хүн хармагдаж зүрх судасны эмгэг судлал, дотоод шүүрэл диабед судлал, нөхөн сэргээх эмчилгээ, өрхийн анагаах ухааны судлалын 4 салбарын тасгийн нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож цахим зөвлөгөө авлаа. Цахим зөвлөгөө авах үйл ажиллагаа нь Солонгос талаас эмнэлгийн холбогдох тасгийн эмч орчуулагчийн хамт Монгол талаас мэргэжлийн эмч болон өвчтөн хамтран 1:1 хэлбэрээр явагдсан нь 2 талын мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг авах давхар ач холбогдолтой байлаа.
Ковидын вакцины дараах болон ковид тусаад эдгэсний дараах эрүүл мэндийн өөрчлөлт нь богино хугацаанд огцом цээжээр хүндэрч өвдөх, амьсгалахад хэцүү болж давчдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай бөгөөд харин бага зэргийн зүрх дэлсэх, даралт өөрчлөгдөх, амархан ядрах шинж тэмдгүүд нь түгээмэл илэрч энэ нь тодорхой хугацааны дарааа эргэж хэвийн байдалд орох тул тодорхой хугацаанд шинжилгээ өгч амралт, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг хослуулан дархлаагаа дэмжих нь чухал гэж Сөүл үндэсний их сургуулийн Бүндан эмнэлгийн олон улсын эмчилгээний төвийн зүрх судасны эмгэг судлалын эмч И Вон Жэ зөвлөлөө.
Дамо эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагаас цаашид Солонгосын эмнэлгүүдтэй хамтран төрөл бүрийн туршлага солилцох сургалт семинар болон иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн цахим зөвлөгөө өгөх үйл ажиллагаагаа өргөтгөн жил бүр тогтмол явуулахаар зорьж байна.
Сэтгэгдэл ( 0 )