Гурван настнуудыг цэцэрлэгт авах эсэх ДҮГНЭЛТ гарчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

2020-2021 хичээлийн жилд цар тахлын улмаас хоёр болон гурван настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт элсэх боломжгүй болсон. Энэ талаар  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2-3 настай хүүхдүүд халдварын хамгийн эрсдэлтэй бүлэг учраас вакцинжуулалтын явцыг харж, эрсдэлийн үнэлгээг дахин хийж, цэцэрлэгт хамруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах  талаар аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна” хэмээн мэдэгдэж байсан.

Улмаар Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, МХЕГ, ХӨСҮТ зэрэг байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг зарим цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцаж, эрсдэлийн үнэлгээ хийж дууссан байна.

Үнэлгээний дүгнэлтэд үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Улсын онцгой комисст гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах санал гаргажээ.

Гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэхийг маргааш (2021.11.03) болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэх мэдээллийг БШУЯ-аас өглөө.

Монгол Улсад 2-3 настай нийт 70 гаруй мянган хүүхэд байгаагийн 40 мянга гаруй нь гурван настнууд юм. 

2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Covid-19  халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 хүүхдийн өвчлөл 9-11 хувийг эзэлж байгаа юм. 

Хүүхдийн халдварын тохиолдлын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Etseg eh(66.181.190.75) 2021 оны 11 сарын 03

Awsan deer gert ne adilhan 5 nastan 9 nastan hicheel surguulidaa yawj bhad gert bol ersdel adilhan bn la gesen vg tiim uchir yadaj etseg ehchvvdiig ajiliig na hiilgemeer bn

1  |  0
Урангоо(64.119.18.25) 2021 оны 11 сарын 05

timuu shuu yadaad tsetserleg 2 3 nastai huuhduug maani awchuul zaluu etseg ehchuud ajil turuluu hiimeer bnshuudee

5  |  1
Зочин(202.9.40.87) 2021 оны 11 сарын 04

Ядаж 3 настангуудаа цэцэрлэгт хамруулмаар бнаа

2  |  0
Etseg eh(122.201.22.208) 2021 оны 11 сарын 04

2-3nastai huuhduudee avmaar bna.zaluu eej aavuud Ali neg ni ajilaa hiij chdkud hureed BNa.ajilaa amjuulah.n tuld 2.3ar avaad garjine ingej huuhdiig harin ersdeld oruulj bhaar.tsetserlegtee dulaahan togloj naadad BJ bval hen hendee heregtei.huhdud min odoo niigemshimeer BNa.dasan zohitsoh oestoi

2  |  0
Etseg eh(202.55.188.105) 2021 оны 11 сарын 03

Awah heregtei gej bodoj b.n. Zuragtnii hamaaraltai, gert harah hvn b.gvi, hvvhed hogjih bolomjgvi b.na. Mon syrguuliig bvten eeljeer oruulmaar b.n. Mash ih hotsrogdol garch b.n.

5  |  0
Etseg eh(66.181.176.154) 2021 оны 11 сарын 05

Сургуулийг бүтэн цагаар нь хэвийн хичээллүүлмээр байна аа\nМаш их хоцрогдолтой болж байна

8  |  4
Эцэг эх(66.181.161.121) 2021 оны 11 сарын 04

Нэгэнт 4,5 настнуудаа авч байгаа юм чинь сурах эрхийг нь зөрчөөд байлгүй адилхан л хамруулах хэрэгтэй шдээ, 2-3 настнуудын гол онцлог нь биеэ даах чадвар сайн төлөвшөөгүйгээс халдвар дамжих эрсдэлтэй гэж үзэж байгаа тийм үү, Тэгвэл 2-3 настнуудаа цэцэрлэгтээ авдагаараа аваад харин 2 биш 3 эсвэл 4 багштай болгох тал дээр нь улсаас бодлогоор дэмжээд өгвөл бага, дунд бүлгийн багш нарын ачаалал багасна. Цалин нтр дээр нь горойгоод байвал эцэг эхчүүдийг сайн дураар нь ажиллуулж тусламж авч болох юм. Гэртээ хүүхдээ сайн хөгжүүлж, нийгэмшүүлж чадахгүйгээс хойш хамт цэцэрлэгт нь явсан ч яадаг юм

8  |  1
Цэцэрлэгт аваач ээ(64.119.20.127) 2021 оны 11 сарын 04

Төрснөөсөө хойш л хоригдлоо шдээ. Гадуур орох газар ч байхгүй, Нийгэм гэж зүйл мэдэхгүй өсч байна. \nХалдвар хамгааллын дэглэм сахиад хүүхдүүдээ цэцэрлэгт өгч ажилд орж амьдралаа дээшлүүлмээр байна. Өөрсдөө ухваргүй шийдвэр гаргачихаад халамж авагсад их байна гэж хуцаж байгаа шдээ.

6  |  0
Эцэг эх(64.119.25.167) 2021 оны 11 сарын 03

Олон улсад халдвар хамгаалал мөрдүүлэд цэцэрлэгүүд ажиллаж л байна гол нь манай оронд ковид байтугай жирийн ханиад хүртэл хурдан тархдаг шалтгаан эцэг эх заваан тэр заваан зангаа бас хүүхэддээ зааж сургадаг. Гол нь цэцэрлэг тэр муу дадалаас аврах ганц арга, гэрт нь хорилоо гээд цөөн хэдэн эцэг эх л халдвар хамгаалал барьж бусад нь өглөө ядаж шүдээ яаж угаахыг ч зааж өгөхгүй тэгэхээр цэцэрлэг маш чухал төлөвшил тогтох 2-3 намтнууд бүр чухал.

4  |  0
Эцэг эх(64.119.25.167) 2021 оны 11 сарын 04

2 настангууд бүтэн 2 жил гэрт нь хорилоо нийгмээс тусгаарлагдаж байна хамгийн гол төлөвшил тогтдог хурдан сурдаг насан дээр нь гэрт нь хорьж болохгүй. Хүүхдээ хөгжүүлэх эцэг эх байна гэхдээ ихэнх ээж аавууд юун хөгжүүлэх мантай л байгаа даа , Хүүхдийг ер нь гэрт нь хорьж бүр аюултай хайнга нөхцөлд оруулад байна.

3  |  0
Цэцэрлэгийн багш (192.82.81.108) 2021 оны 11 сарын 03

Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулж байх шийдвэрийг бүр гаргах хэрэгтэй. 0-2 нас бол асаргааны нас ээж харах үүрэгтэй.

8  |  2
Багш(192.82.81.108) 2021 оны 11 сарын 03

2 настай хүүхэд бол үнэхээр хэрэггүй, 3 настанг бол болох л юм

4  |  1
ЗОЧИН(64.119.21.209) 2021 оны 11 сарын 03

ХҮҮХДЭЭ ЭРСДЭЛ РҮҮ САЙН ДУРААР ЯВУУЛДАГ ХҮМҮҮС БАС БАЙДАГ Л ЮМ БАЙНА. АРГАЧГҮЙ ЮМ ДАА ХҮҮХДЭЭ ОГТ АНХААРАХГҮЙ. ТЭР БАЙТУГАЙ ГАДАА ЖОРЛОНД УНАЖ АМЬ ЭРСДСЭН ХҮҮХЭД ОЛОН БАЙДАГ БИЗДЭЭ. УЙДСАНААС ӨВДСӨН НЬ ДЭЭР. 2-3НАСТАЙ ХҮҮХЭД УЙДЛАА ГЭЭД ЯАДАГ ЮМ БОЛ. ОРОСОД 1250ХҮН ӨДӨРТ НАС БАРАСНЫ 20% ХҮҮХЭД.

1  |  7
Zochin(66.181.161.52) 2021 оны 11 сарын 03

Avsan ni deer shuu dee yamar teneg humuus shiidver gargadag bolod huuhdiig nasaar ni yalgaj tsetserlegt hamruuldag bna aa huuhed hatah hungui kovidoos ersdeltei nohtsold tsoojtoi haalganii tsaana uldej bn

2  |  1
2 настай хүүхдээ ав(66.181.161.123) 2021 оны 11 сарын 03

2 настай хүүхдүүд ч гэёэн цэцэрлэгт явах эрхтэй биздээ.явуулах нэг нь хүүхдүүдээ явуулаад явуулахгүй хүмүүснь гэртээ байлгаж л байна биз. Ээж аав нь 2уулаа ажилтай 2 настангуудыг ч бас авмаар байна. Эсвэл халдварын нөхцал бдлаар нь ангилаад авчих хэрэгтэй

7  |  1
2 настай хүүхдээ ав(66.181.161.123) 2021 оны 11 сарын 03

2 настай хүүхдүүд ч гэёэн цэцэрлэгт явах эрхтэй биздээ.явуулах нэг нь хүүхдүүдээ явуулаад явуулахгүй хүмүүснь гэртээ байлгаж л байна биз. Ээж аав нь 2уулаа ажилтай 2 настангуудыг ч бас авмаар байна. Эсвэл халдварын нөхцал бдлаар нь ангилаад авчих хэрэгтэй

3  |  1
3 настанаа аваа(150.129.141.172) 2021 оны 11 сарын 03

ашгүй дээ. угаасаа уйдаад бна. бас эд сурч бх насан дрээ гэрт хоригдоод бж болохгүй ш дээ

2  |  0
2.3н настнаа аюаачээ(43.242.243.28) 2021 оны 11 сарын 03

Хамгийн чухал нийгэмшдэг насан дээр нь хүүхдүүдээ аваачээ. Хүүхдүүд хөнгөн тусч байгаа. Эцэг эх нь ихэнх нь тусаад эдгэсэн байх бараг. Хүүхдүүдээ аваа.

3  |  0
Zochin(66.181.161.7) 2021 оны 11 сарын 04

3nastangaa zasgin gazriin huraldaanaar shiidwerlex yum bol 2 nastanguuda yah yum be

1  |  0
Top