УИХ-ын гишүүн Н.Учралаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Үндсэн хуульд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мэдээлэл гарч эхэллээ. Хувь гишүүний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Албан ёсоор яригдсан зүйл байхгүй шүү дээ. Миний хувьд бол зохицуулалтаасаа шалтгаална гэж үзэж байгаа. Өмнөх өөрчлөлтөөс эргэж харах юм бий. Ер нь бид цаашид Үндсэн хуулийн замаар парламентын сонгодог засаглал руугаа явах шаардлага зүй ёсоор үүсэж байгаа юм. Тэгэхээр би Үндсэн хуулийг концепцын хувьд нэлээд томоор эргэж харах, цаашлаад сонгуулийн пропорциональ тогтолцоонд орох ёстой гэж үздэг. Төсөв хэлэлцэхэд ч тодорхой асуудал дагуулсан зүйлс гарч байна шүү дээ. Багийн төвд байр барих, хороонд сургууль, цэцэрлэг гээд шаардлагагүй хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. УИХ-ын гишүүд өөрийн тойрогтоо төсөв тавиулах гэсээр улс орны хэмжээнд тулгамдсан олон хөрөнгө оруулалтыг зогсоож байна гэсэн үг. Нэг суманд 960 хүүхэдтэй сургууль барих чинь хамгийн тулгамдсан асуудал биш биз дээ. Ийм төсөв яваад байгаа чинь 76 жижиг тойрогтой холбоотой. Хэрвээ хагас пропорциональ тогтолцоо руу шилжиж чадах юм бол улсын хэмжээнд эрх ашгаа эрэмбэлээд явах боломжтой.
Агаарын бохирдол, Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал, том төслөө хөдөлгөх зэргээр эрэмбэлж болно. Ингээд явбал төсөв өөрөө илүү бодитой, хэрэгцээ шаардлагад нийцэх юм.
Ер нь ямар ч реформыг төсөвтэй нийцүүлж, хамтатгаж хийхгүй бол явдаггүй юм. Жишээ нь, боловсролын реформ, тэтгэврийн реформ яригдаж байна. Гэтэл өнөөдөр өргөн барьсан төсвийн хуульд реформын шинж чанартай зүйл алга. Ийм байхад бид нийгмийн даатгал, боловсролын реформыг мянга яриад ямар ч нэмэр байхгүй. Тиймээс ерөөсөө л тогтолцооны хувьд өөрчлөх гэж байгаа бол төсөвтэйгөө уяад явах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт ч гэсэн эргээд эцэстээ төсвийн үр ашигтай захиран зарцуулалтыг л маш ойлгомжтой болгоход чиглэх учиртай. Ер нь бол Үндсэн хууль дээр нээлттэй яриад, иргэдийн саналыг сонсож байгаад зарим зарчмын асуудлууд дээр эргэж харж болно. Бид өнгөрсөн парламентын үед олон нийтийн хэлэлцүүлэг хийгээд нэлээд өргөн цар хүрээтэйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Дэвшлүүд гарсан. Одоо дагаж мөрдөх хууль гээд маш олон хууль гаргах шаардлага бий. Сая Ерөнхийлөгчийн тухай хуулийг баталсан бол тэдний л нэг.
-Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банканд нийгмийн даатгалын нэлээд их мөнгө байна гээд байгаа. Капитал банкны хувь заяаг давтах вий гэсэн болгоомжлол ч байх шиг байна?
-Би бол банкуудтай эргээд хариуцлага тооцох, шаардлагатай хөрөнгө мөнгийг татаж авах ажлыг хийх ёстой л гэдэг байр суурьтай байдаг. Капитал банктай холбоотой гарсан асуудал байна. Одоо шүүхээр яваад эцэслэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа. Ийм явдлаас улс хохироод үлддэг. Улс ч юу байхав иргэд хохироод л үлдэж байна. Дээрээс нь төсөв дээр Хүүхдийн мөнгийг хуримтлал болгоно гээд орж ирсэн байна. Энэ чинь бас байж болохгүй юм шүү дээ. Яагаад хуримтлал болгож байгаа юм. Хуримтлал болгоно гэхээр хаана хадгалах юм. Нөгөө бидний хүүхдийн мөнгийг чинь аваачиж банканд хадгалаад банк буцаагаад иргэддээ зээлээд хүүний зөрүүн дээрээс бас дахиад мөнгө олоод байж болохгүй шүү дээ.
-Тэгэхээр яана гэсэн үг вэ?
-Бид хуримтлал нэрийн дор банк иргэдийн мөнгийг хүүлдэгийг зогсоох ёстой. Тэгэхгүй бол банкууд чинь бүгдийн толгой дээр гарчихлаа. Банк ипотекийн зээл, цалингийн зээл өгч байна. Зээлгүй айл гэж алга. Гэтэл банк иргэдийн хуримтлалаас санхүүждэг. Би албан ёсоор нэг зүйлийг хэлье. Сүүлийн үед хөрөнгө оруулалт хийдэг нэвтрүүлгүүд гардаг болсон. Тэр хөрөнгө оруулалт хийдэг нэвтрүүлгүүд дээр банкны захирлууд суучихаад хувийн компаниудад хөрөнгө оруулаад байгаа нь шударга уу. Бидний хуримтлал дээр үйл ажиллагаа явуулж байгаа болохоор ярих ёстой шүү дээ. Гэтэл өөр компанид хөрөнгө оруулаад хувийг нь эзэмшээд суугаад байж болох юм уу. Банкны эзэд чинь хуримтлал эзэмшиж байгаа иргэд юм. Гэтэл банк өөр салбар руу хөрөнгө оруулаад байх нь зохистой биш. Сүүлдээ банкууд өөр салбарт бизнес эрхэлдэг болсон. Өмнөх парламентын үед бид Худалдаа хөгжлийн банкыг ярьж л байсан. Гэтэл энэ байдал дахиад давтагдлаа. Бүх том стратегийн гэх бизнесүүдийг чинь банкнууд эзэмшдэг болсон байна. Парламентад ч гэсэн стратегийн том, том компаниудын хувьцаа, лиценз эзэмшдэг УИХ-ын гишүүд байна. Энэ нөхөд чинь бас том ашиг сонирхлын зөрчилтэй байхгүй юу. Ийм байж болох уу, үгүй юу гэдэг чинь эргээд харах асуудал. Бид одоо Нийтийн мэдээллийн хуулийг хэлэлцэнэ. Нийтийн мэдээллийн хуулиар энэ лицензүүдийг бүгдийг нь ил тод болгоно. Тэр үед шударга л байх ёстой гэж хэлмээр байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
gomdoj uhed dee.denduu heterhi hunderel dee.zaluu hun bi neg udaa hana morgueld ebded hajisan geel helsen uchral medne de nadig bi ter atman boosni zam atman shdee.
uchral heni boosni zam boosni zamnal aba dineged turaad etsed gomdoj uhed dee. umhii uhteel darga geed gartaa boosni am taragal..chi amid uldeh uu.
uchral boosni am bosni amnal booso zurad turubchinde higeel. ene kamer bishe akbarium bisheel dee.
Иргэд нь ийм тэнэг мэдлэг мэдээлэлгүй байхад юугаа ч ойлгох бэ дээ. Энэ чинь хадгаламж ш тэ гэнээ. Ха ха Банк хадгалсан мөнгийг чинь хав дараад байж байдаг гэж бодоо юу. Эргэлтэнд оруулж зээл гаргаж хүү хүүлдэг газарыг банк гэдэг юм ш тэ малнуудаа. Тэр комэнтуудыг нь л харчих. Ийм тэнэг ард түмэнтэй бүтэхгүйээ Учрал гишүүн зөв шүүмжилж байна ш тэ.