Үндэсний цэцэрлэгийн хүрээлэнгийн удирдлагын ажлаа баяр наадмын өмнө хүлээлгэсэн өгсөн НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан баяр наадам, Төв цэнгэлдэхийн зохион байгуулалттай холбоотой байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Наадмын нээлт, хаалт ард иргэдэд зориулсан гэхээсээ илүү дарга нарт түүний гэр бүлүүдэд зориулсан нээлт болоод удаж байгаа. Хамгийн энгийн жишээ бол цэнгэлдэхэд наадмын нээлтийн зохион байгуулах баг гол тайзаа үргэлж дарга нарын суудал руу харуулж засдаг. Бүх үзүүлбэрээ дарга нарт чиглэсэн бдлаар үзүүлдэг. Тойроод сууж байгаа иргэд нь үзэж харах юм байхгүй бүх үзүүлбэрийг хажуу болон ар талаас нь үздэг. Хүндэлж, дээдэлдэг гол үзэх гэж ирсэн бөхчүүдээ хүртэл тайзныхаа ард далд хийчихдэг. Араас хажуугаас ядаж олигтойхон шийдэлтэй үзэх том дэлгэц төлөвлөж өгдөггүй. Нүд хуурсан жаахан юм нэг буланд нь зассан болоод хаядаг. Жилээс жилд наадам зохион байгуулах төсөв нэмэгдэж байгаа. Бид татвар төлөгчдийн мөнгөөр (иргэдийнхээ мөнгөөр) наадмаа зохион байгуулдаг гэдгийг огт мартаж болохгүй.
Дараачийн нэг муухай харагддаг зүйл бол тэр цэнгэлдэхийн захиргааны гадаа дарга нарын машинаа оруулж ирж тавиад, нээх том хашаа татдаг явдал. Наадмаа үзэж чадаагүй иргэд нь гадаана багталцахгүй байхад нээх том хашаа татаад түүгээр нь том дарга нар гэр бүлээ дагуулаад, инээд алдан, хөтлөлцөөд орцгооно. Иргэд нь наадам харах биш дарга харах гэж ирдэг болоод удаж байна.
Жирийн олон мянган иргэд дотогш орох наадмын нээлтийн билет авч чадахгүй олон жилийн нүүрийг үзлээ. Худалдаанд гардаг 12,000 суудал нь хаана ч хүрдэггүй. Ихэвчлэн дарга төвтэй эсвэл олны танил хүмүүс, цаашлаад даргын танил талтай хүмүүс л дотор орсон байгаа харагддаг.
Нээлт, Ёслол хоёроо бид салгах ёстой гэж боддог. Наадмын ёслолоо 7-р сарын 11-ндээ өглөө хийж, Наадмын нээлтээ ёслол болохоос 2-3 хоногийн өмнө шөнө харанхуй болохоор хийвэл хамгийн тохиромжтой. Үр дүнд нь нээлтийн чанар мэдэгдэхүйц дээшлэн.
Наадам бол том жижиг дарга нарт зориулсан баяр биш. Нийт Монголын ард түмний баяр. Энэ мэт яриад бвал наадам тойрсон олон² гажуудал буруу явж байгаа олон² том² алдаанууд байгаа үүнийгээ бид засах ёстой. Ухрах биш урагшилдаг байх ёстой. Дарга төвтэй биш иргэн төвтэй наадмыг Монголын ард түмэн хүсэж байна. Бид буруу зүйлээ засаж зөв зүйлээ авч үлдэн хөгжиж дэвших ёстой. Санагдсан зүйлээ л бичлээ авч гээхийн ухаанаар хандана биз ээ. Сайхан наадаарай" хэмээсэн байв.
Сэтгэгдэл ( 14 )
Наадам урд өдөр нь эхлээд сур, шагай, морь нь аль хэдийн эхэлчихээд иргэд баярын уур амьсгал орчихсон байхад наадмын нээлт бараг наадмын дунд үеээс эхэлдэгийг болих хэрэгтэй байна Хүмүүс баярлаж явахад наадмын нээлт хийнэ гэдэг утгагүй байна
NAADAMAA 2 HUVIAJ HIIH HEREGTEI DARGA NAR AVGAI HUUHEDTEIGEE BAYACHUUD BOGS DOLOOGCH NARTAIGAA SUGNII US NARTAI GARH BUH ZARDALAA OORSTOI GARGAAD BOH MORIO TUSDAA BOLGOOD ULNIIHAN TUSDAA NAADMAA HIIDEG BOLII
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Ж.Энхжаргалан зөв зүйл ярьсанд дэмжиж байна. Ард түмэн студийн руу орж чадахгүй мөн олон жил боллоо, зурагтаар үзэхээс өөр арга байхгүй болсон. Х.Нямбаатар ард түмний төлөө юу ч хийхгүй байгаа шүү дээ.Наадмын билет дууссан гэж олон жил болж байна. Тэтгэврийн бид стадион руу явсныг хэрэггүй болсон.
Зөв зүйл ярьжээ . Гарсан хойноо биш орж бх үедээ яриад засаж залаад өхгүй яав. Хамгийн зөв шийдэл бол тайзны харагдах байдлаар нь үнэлчхээр л болчино биздэ. Тойрог хэлбэртэй юм чин харагдах бдал нь адилгүй л байх нь тодорхойл биз дэ.
Дэмжиж байна аа, ажил хэрэг болгоё оо!!
Дарга нарт зориулсан соц үеийн тусгай хангамж ардчилсан нийгмийн үед бүр гаарлаа иргэдтэйгээ цуг тасалбар аваад ороод стадион руу орол доо шинэ цагийн феодалууд аа
Наадмын нээлт авлигчин, хулгайч нарт зориулсан юм шиг, тэнэг болоод удаж байгаа ш дээ!
Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nМөн та манай албан ёсны вэб сайтаар дамжуулан манай бүсийн төв оффис руу холбогдож болно:
Наадмын нээлтэд зориулсан шоу тоглолтоо 10 ны орой шөнө хийх нь зөв. Олимпийн нээлт, бүх наадам орой, шөнийн гэрэлд болдог. Тайзыг харин үүнээс өөрөөр засах боломжгүй. Тэнэг тэнэг юм бичиж попроно шүү. Тэгээд төв хэсгийн өмнө тайзаа засах уу. Нэг их ард түмэн ярьсан тэнэгүүд
Наадмын нээлтэд зориулсан шоу тоглолтоо 10 ны орой шөнө хийх нь зөв. Олимпийн нээлт, бүх наадам орой, шөнийн гэрэлд болдог. Тайзыг харин үүнээс өөрөөр засах боломжгүй. Тэнэг тэнэг юм бичиж попроно шүү. Тэгээд төв хэсгийн өмнө тайзаа засах уу. Нэг их ард түмэн ярьсан тэнэгүүд
Наадмын нээлтэд зориулсан шоу тоглолтоо 10 ны орой шөнө хийх нь зөв. Олимпийн нээлт, бүх наадам орой, шөнийн гэрэлд болдог. Тайзыг харин үүнээс өөрөөр засах боломжгүй. Тэнэг тэнэг юм бичиж попроно шүү. Тэгээд төв хэсгийн өмнө тайзаа засах уу. Нэг их ард түмэн ярьсан тэнэгүүд
Овоо ухаан орчиж иргэд ч гэсэн наадам ийм л байх ёстой юм шиг хүлээж авахаа боль
Хүмүүжжээ. Баярлалаа. Мөнх Эрдэнн гуай