ЭХЭМҮТ-ийн эмч өнгөрсөн шөнө ажлын байран дээрээ амиа алдсан харамсалтай явдал болсон. Тэгвэл тус эмнэлгээс хэрэг явдалтай холбоотойгоор дараах мэдээллийг гаргасан байна.
"ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Х нь 2021 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө энгийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан юм. Их эмч Х нь 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ний өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас барсан байна.
Талийгаач Х нь ажил үүргийнхээ дагуу өвчтөнүүдээ үзэж дуусаад амрахаар амрах өрөөндөө орсон болно. Эмчийг өрөөнд нь орсноос хойш хэсэг хугацааны дараа сувилагч дуудахаар очиход зүрх нь зогссон байдалтай байсан бөгөөд яаралтай тусламжийн арга хэмжээ авсан боловч зүрх, амьсгал сэргээгүй.
Талийгаач Х нь хуваарийн дагуу ажилдаа гарахдаа ямар нэгэн зовиургүй байсан бөгөөд нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний баг ажиллаж байгаа болно. Талийгаач Х нь энгийн эх барих эмэгтэйчүүдийн тасагт жижүүртэй хонож байсан болно.
Талийгаач Х нь ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 16 жил ажиллаж байсан туршлагатай эмч байлаа.
Гүн эмгэнэл илэрхийлье
ЭХЭМҮТ
Сэтгэгдэл ( 2 )
16 жил ажилласан туршлагатай эмч байсан учир зүрх нь зогсч нас барсан юм шигээр биччихэж. Туршлагагүй олон жил ажиллаагүй бол үхэхгүй байсан юм шиг ийм эмгэнэл байх уу таминь ээ?
Хөдөлмөрийн баатар цол нэхэн олгох хэрэгтэй...