Ж.Чинбүрэн нар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ажиллалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 05

Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, Дижитал Рентген аппарат, иж бүрэн компьютер 3 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.

Ингэснээр эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах боломжтой боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жура(66.181.188.64) 2021 оны 11 сарын 05

Бат-Эрдэнэ амьсгаа 24 онд дэвшчих санаатай.Онколдуулнаа

0  |  0
Top