Улаанбаатарт халдварын тоо 300 гаруйгаар нэмэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 941 шинэ тохиолдол Монгол Улсад бүртгэгджээ. 

Шинжилгээгээр батлагдсан тохиолдлын 700 нь Улаанбаатар хотод, 241 нь орон нутагт илэрсэн байна. Өчигдөр буюу даваа гаригт улсын хэмжээнд Ковид-19 халдварын 450 шинэ тохиолдол бүртгэгдэж, Улаанбаатарт бүртгэгдсэн халдвар 366, орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол 84 болж буураад байсан юм.

Өнгөрсөн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгааны улмаас 41-80 гаруй насны 12 иргэн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 12113 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 
 

  • Хөнгөн - 5246
  • Хүндэвтэр - 5198
  • Хүнд - 1393
  • Нэн хүнд - 276 өвчтөн байна. 


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(43.242.242.59) 2021 оны 11 сарын 09

наад тоон дээрээ жоохон анхараач ээ, амралтын өдрөөр шинжилгээ өгч байгаа хүмүүсийн чинь тоо буураад, тэрийгээ дагаад халдварын тоо чинь буурч байгаа юм шиг харагдаад байна. Сая 3 өдөр баяр, амралтын өдөр таарсан.

1  |  0
TUR(66.181.191.55) 2021 оны 11 сарын 09

MILARD GARAN HUNTEI ULS 30-n TOHIOLDOLD SUID BOLJ BAIHAD MANAIH UNHEER DUJIRCHIHSUN BOLOLTOI

1  |  0
Top