“Спутник V” вакциныг Сирид үйлдвэрлэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

ОХУ-ын гарган авсан ковидын эсрэг вакцин “Спутник V”-г удахгүй Сирид үйлдвэрлэж эхлэх талаар Сирийн Аж үйлдвэрийн сайд Зияд Саббаг мэдэгджээ.

Тэрбээр “Ойрын хугацаанд ОХУ, Сирийн хооронд орос вакциныг Арабын бүгд найрамдах Сири улсад үйлдвэрлэж эхлэх талаар яриа хэлэлцээ болно. Уг саналыг Оросын талаас тавьсан” гэсэн байна.

“Спутник V” вакциныг Сирид үйлдвэрлэж эхлэх ажлыг зохион байгуулах асуудлыг эцэслэн шийдэх хамтарсан комисс байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Сирийн Аж үйлдвэрийн сайд Зияд Саббаг “Оросын вакциныг Сирид хэрэглэж эхэлсэн цагаас эхлэн үр дүн нь батлагдсан” гэж онцолсон байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өнгөрсөн зургаадугаар сард “Спутник V” вакцин хийлгэсэн билээ.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top