"Ковид-19" цар тахлын үед буюу 2021 оны эхний 10 сарын байдлаар БЗДХ-т өвчний 7442 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 1.5%-ийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 6715 өвчлөл буюу 1.9 дахин буурсан аж.
“Бэлгийн замын зонхилон тохиолдох өвчин болох тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчний халдвар авч байгаа бөгөөд нийт өвчний 31.5 хувь нь тэмбүү, 39.7 хувь нь заг хүйтэн, 28.6 хувь нь трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 2808 тохиолдлоор буюу 1.9 дахин буурчээ. 10,000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Баянхонгор, Хөвсгөл аймгууд болон Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс 0.4-3.6 хувиар өндөр байгаа мэдээллийг ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны төвийн дарга Ж.Даваалхам өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Ко ко ко ко ко цэгцэлж л байна Гэвчиг хоёр гурван эхнэртүүд 100 хүнд лав л тараана