ХӨСҮТ-д 830 сая төгрөгөөр засвар хийжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд /ХӨСҮТ/ 830 сая төгрөгөөр дээврийн болон барилгын их засварыг хийсэн байна. 

ХӨСҮТ нь 9 га газарт 31 барилга, байгууламжтай аж. Үүний ихэнх байруудад сүүлийн 10 орчим жил барилгын урсгал болон их засварууд хийгдээгүй байна. Тиймээс 2021 онд нийт 830 сая төгрөгөөр дээврийн болон барилгын их засваруудыг хийж, засварын ажил дуусах шатандаа оржээ.

Тухайлбал, Шинэ болон дахин сэргэж буй халдварын тасаг, Гэдэсний халдварын тасаг, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны, Хоол үйлдвэрлэлийн тасгийн дээврийг засварлажээ. Мөн хоол үйлдвэрлэлийн болон Амбулаторийн тасгийн хүлээлгийн танхимын их засварын ажлыг бүрэн хийж дуусгаад байна.

Мөн засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэгдсэн хөрөнгө оруулалтаар Сүрьеэгийн клиник зэрэг нийт таван байгууламжид лифт шинэчлэх, шинээр лифт суурилуулах ажлыг хийж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.131.243.186) 2021 оны 11 сарын 17

АЖЛЫГ САНААЧИЛЖ ХИЙСЭН, ХИЙЛГЭСЭН, ШИЙДВЭР ГАРГАСАН ТА БҮХЭНД БАЯР ХҮРГЭЕ ТОХИЛОГ ХАРАГДАЖ БАЙНА 1 ДАРГЫН ӨРӨӨ БАРАГ ИЙМ ЗАРДЛААР ЗАСВАР ХИЙСЭН ТОХИОЛДОЛ БАЙДАГ Л ЮМ БАЙНА БИЛЭЭ

0  |  0
Top