Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.11.21/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 509 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн халдварын 270 нь Улаанбаатар хотод, үлдсэн 239 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна.
Харин халдвар авч, эмчлэгдэж байсан долоон хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвараар нас барсан иргэдийн тоо 1867 болж байна.
Өнөөдрийн байдлаар халдвар авч, эмчлэгдэж байгаа 179 хүний биеийн байдал нэн хүнд гэсэн оноштой эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.