Ялтад шуурганы улмаас хөлөг онгоц живжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Крымийн хойг дахь Ялта хотод шуурганы улмаас нэг хөлөг онгоц живж, дөрвөн хөлөг онгоцны зангуу тасарчээ.

Ялта хотын захиргаанаас мэдээлснээр шуурганы үеэр 10 автомашин, таван хөлөг онгоц эвдэрсэн байна. Таван хөлгийн нэг болох “Славия” живжээ.

Мөн 15 мод унаж, 125 газар цахилгаангүй болсон байна.

Хүчтэй салхины улмаас Ялта хотын гудамжинд модод унах үеэр гурван хүн бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top