Монголд ДОХ-ын халдвартай хүнийг гадуурхах хандлага өндөр байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

Монгол Улсын хэмжээнд  энэ оны аравдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын халдвартай нийт 322 хүн байна.Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар хэрхэн халдварладаг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөв мэдлэгтэй байх нь энэхүү халдвараас сэргийлэх хамгийн чухал зам юм.

ХДХВ/ДОХ-ын халдварлах зам болон урьдчилан сэргийлэх арга замын талаар 15-49 насны таван эмэгтэй тутмын нэг нь (23.3 хувь), эрэгтэйчүүдийн 23.1 хувь нь зөв мэдлэгтэй байгаа ч энэ нь хангалтгүй үзүүлэлт.

ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах хандлагыг үнэлэх зорилгоор “Хэрэв ногооны худалдагчийг ДОХ-ын халдвартай гэж мэдвэл түүнээс ногоо худалдаж авах уу” гэсэн асуултад эрэгтэйчүүдийн 52.7 хувь нь, эмэгтэйчүүдийн 54.5 хувь нь ХДХВ-ийн халдвартай худалдагчаас ногоо худалдаж авахгүй гэжээ.

Энэ нь Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах хандлага өндөр байгааг илтгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top