Хятадын Байчен хотын нэгэн оршин суугчийг гэмт хэрэгтэнтэй андууран, гурван хоногт таван удаа цагдаад өгсөн явдал гарчээ.
“Global Times” хэвлэлд бичсэнээр, тэрбээр эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтэнтэй төстэй царайтай тул ийм хэрэг гарсан байна.
Жу Шянжян гэгч хэрэгтэн энэ оны аравдугаар сарын 18-нд шоронгоос оргожээ. Түүнийг барьсан хүнд 150 мянган юанийн шагнал амлаж, улмаар шагналын хэмжээг 700 мянган юань болгож нэмсэн байна. Тиймээс хотын оршин суугчид гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлжээ.
Гэмт хэрэгтнийг өнгөрсөн ням гарагт баривчилсан байна.
Сэтгэгдэл ( 0 )