Сүхбаатар Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо хамтран өчигдөр “Дүүргийн ажил, олгогчдын уулзалт, хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлгийн нээж дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
“Дүүргийн хэмжээнд нийт 15мянга гаруй аж ахуй нэгж байгуулага бүртгэлтэй байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 6100 гаруй байгууллага бий.Цар тахлын нөхцлөөс шалтгаалан энэ удаа ажил олгогчдын уулзалтыгсалбар бүрээс төлөөлөл оролцуулан Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн танилцуулга, шинэлэг үйлчилгээний мэдээллийг хүргэх болон бусад асуудлаар харилцан санал солилцох байдлаар зохион байгуулж байна.Уулзалт, хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцохыг хүсье” гэв.
Уулзалт, хэлэлцүүлгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөр, түүний хэрэгжилт, хөдөлмөрийн зах зээлийн оролцогч талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зэрэг мэдээллийг ажил олгогчдод хүргэлээ. Мөн энэ үеэр хөдөлмэр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргав.
Сэтгэгдэл ( 0 )