СҮХБААТАР: "Бид архивчид" үзүүлэх сургалт боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 12 дугаар сарын 05-нд “Архивчдын өдөр” тохиодог.


Энэхүү өдрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас архив, бичиг хэргийн ажилтнуудад зориулсан үзүүлэх сургалтыг ерөнхий боловсролын 6 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

Дүүргээс Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын 6, 35 дугаар сургуулийн архивын хадгаламжийн санг холбогдох журмын дагуу засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан юм.

Сургалтаар жишиг байдлаар шинэчлэн засварлаж, тохижуулсан 6 дугаар сургуулийн архивыг танилцуулахын зэрэгцээ шинээр мөрдөгдөж байгаа Архив, албан хэрэг хөтлөлтийн хуулийн хүрээнд холбогдох журам, стандартын талаар мэдээлэл хийж, харилцан туршлага солилцлоо.

Мөн энэ үеэр ажил үйлсээрээ манлайлагч архив, бичиг хэргийн ажилтнуудыг шагнаж, урамшуулав.

Байгууллагынхаа түүхийг архивлан хадгалж, хамгаалж байгаа архив, бичиг хэргийн ажилтан та бүхэндээ “МОНГОЛЫН АРХИВЧДЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД”-ийг хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг ерөөе!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.89.54) 2021 оны 12 сарын 05

B үсгийг нь гээгээд биччих юм бол юуны өдөр болох болоо ккк.

0  |  0
Top