Ким Чоль Сан: Болсон явдлыг шударга шийдэхээр ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

БНСУ-д 13 настай Монгол Улсын иргэн хүчирхийлэлд өртсөнтэй холбогдуулж  БНСУ-ын Элчин сайдыг уучлалт гуйхыг иргэн Ж.Отгонбаяр шаардлаа. 

Иргэн Ж.Отгонбаяр Солонгост эрх зүйн үйлчилгээ авахад үнэтэй байдаг тул эрх зүйн үйлчилгээ үзүүлэх. Хоёрдугаарт, сэтгэл санааны хохирлыг барагдуулах нөхөн төлбөр олгох зэрэг шаардлага хүргүүлээ. 

Энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ким Чоль Сан яамныхаа гадна гарч ирж, мэдээлэл хийв. 

Тэрбээр “БНСУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтныхаа хувиар бол энэхүү болсон явдлыг нэн даруй шударгаар шийдвэрлэхээр Өмнөд Солонгосын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн зөвшилцөж байна. БНСУ-ын Засгийн газрын зүгээс энэ хэргийг шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллах болно. Үүний үр дүнг шийдэгдсэн даруйд нь Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдэнэ. Энэ асуудлаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай уулзаж, асуудлыг хөндөж ярилцсан. БНСУ-ын Засгийн газар дээрх асуудалд маш сайн мэдээлэлтэй байгаа. Энэ тал дээр идэвхтэй ажиллах болно гэдгээ хэлмээр байна. Одоогийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 40 гаруй мянган иргэн ажиллаж амьдарч байна. Эдгээр хүмүүсийн ажиллаж, амьдарч байгаа нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэх, цаашид нааштай хөгжин дэвшихэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна гэж боддог. Цаашид хоёр улсын найрсаг харилцаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.142) 2021 оны 12 сарын 03

3 emenlgin gada auzlere ih olon oboo emeeg min ulzere hagrisar zoodj alsinma.mongo nheel uzlere reket higel.

0  |  0
zochin(103.26.193.142) 2021 оны 12 сарын 03

mongold 30 jil nepla chemin dain boljino. unes hargisar ah dusuig min gemtelin 3 emnegelg zoodj aldinma.yu uchlal bee. yun surtei gomdol bee. mongolchud auzlere zoodj aljigad korea ochdo amdrah uu.

0  |  0
Top