Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг шагналаа

2021 оны 12 сарын 03

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй нар өнөөдөр /2021.12.03/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNIMISS”ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 9, 10 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн цэрэг дайчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав тэдний даян дэлхийд энх тайвныг тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, дэлхийн хамгийн хүнд хэцүү цэгүүдэд, нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах үйлсэд нэгдэн үүргээ амжилттай гүйцэтгэсэнд талархал илэрхийллээ.

Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 405 дугаар хаалттай хорих ангийн ерөнхий жижүүр, ахмад Б.Цэрэнлхагва, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Л.Цэгмид, “Хүндэт” тэмдгээр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Зоригтбаатар, Говь-Алтай аймаг дахь ШШГГ-ын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Отгонбаяр, “Албаны төлөө III”зэргийн тэмдгээр Хорих ял эдлүүлэх албаны бүлгийн ажилтан, ахлагч Ч.Очирхүү, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эрчимт эмчилгээний их эмч, ахлах дэслэгч С.Лхагвабаяр, Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Ууганбаяр нарыг байгууллагын шагналаар шагнаж, мөнгөн урамшуулал олголоо.

Алба хаагчдын зүгээс ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав болон Захиргааны удирдлагын дарга, хурандаа Ч.Нэргүй нарт хандан алба хаагчдынхаа ахуй нөхцөл, нийгмийн баталгааг хангахад анхааран ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ байгууллагаараа бахархдаг талаараа онцоллоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(192.82.74.153) 2021 оны 12 сарын 04

Наадуулаа тусгаарлаач

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 04

Muu er daind huurnu gej bas tur nim syrtei ner hayagan door ariin haalgaar heden medleg muutai hvmvvs hargis hatuu niigemd yavuulchihaad ted ni irgej ireed ehner baga nasnii ohinoo hvchemndej zoddog bvr heden tumur zvvchiheed bytsar myyn byheniig hiideg balai pashistuud uym bishvv.Vhesen hatsanii enhiig sahiulah .Tiim,el enhiig sahiuldag uym bol.Mongold baigaa Hyatad ba davarsan Kazakuudiig handiig ni daraaj chadahgvi muusain balai savanguud.

Top