БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас өнөөдөр /2021.12.06/ нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдсэн эсэх талаар асуулт гарсан. 2018 оноос өмнө буюу сайжруулсан түлш түлэхээс өмнө PM 2.5 тоосонцор 256 микро грамм байсан бол PM 10 нь 279 микро грамм, хүхэр 89 микро грамм байсан.
Өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сартай харьцуулахад PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн. Түр оршин суугч буюу хаягийн шилжилт хийхгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдардаг иргэд агаарын бохирдолд нөлөөлж байна. Түр оршин суудаг 20 мянган өрх байдаг ба сайжруулсан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдсэн. Мөн жил бүр автомашины тоо нэмэгдэж байна.
Өнгөрсөн жилийн хөл хорионы үеэр авто тээврийн хэрэгслийн 80 хувь нь зорчоогүй үед агаарын бохирдлын хэмжээ энгийн үеэс 2-6 дахин бага байсан. Харин энэ жилийн хувьд хөдөлгөөнд зохицуулалт хийгээгүй учир агаарын чанарт өөрчлөлт орсон" гэв.
Мөн НМХГ-аас Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх, сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргахыг завдсан зөрчлийн хэргүүд гарч байгаа талаар мэдээллээ. Тухайлбал, Эмээлт захад түүхий нүүрс хадгалсан, түлсэн зөрчлийг илрүүлж 60 тонн нүүрсийг хураан авч, 24 сая төгрөгийн торгуул ногдуулжээ.
Харин сайжруулсан шахмал түлшний чанарт өөрчлөлт ороогүй, тогтмол шалгаж байгаа талаар "Таван толгой түлш" компаниас мэдээлсэн юм. Одоогоор 1.6 сая тонн түлшний нөөц байгаа аж.
Мөн одоогийн байдлаар нийслэлийн гэр хорооллын 30 мянга гаруй өрхөд угаарын хийх мэдрэгчийн дамжуулагч суурилуулж, угаарын хийн аюултай нөхцөлд байгаа айл өрхийн мэдээллийг дуут дохиогоор хүлээн авдаг болсон байна. Өнөөдрийн байдлаар 547 удаагийн угаарын хэмжээ хэтрэлтийг яаралтай мэдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ.
Сэтгэгдэл ( 5 )
Түлш хөө ихтэй дээр нь асахадаа муухай үнэр их ялгаруулдаг
Гэр бэлэглээд л бвал гэр хороолол нэмэгдээд л байх болно.
Altaraa chinii naiz enhjargal ynhan solongosuud nuuren deern tamhiaa darj untraagag
Гал түлж байгаа юм чинь утаа гарна шүүдээ түлш хүрэлцээгүй байхад утаа их бгаа юм чинь 9 эхлэхээр яана вэ
Songuulid ungursun nemegdene shuu dee, Ungursun uvul yamar ih hyanalt shalgalt hiij arga hemjee avch bailaa ER ne songuulid zoruilj ajilladagaa bolimoor yum