Төслийн зээлийн баримт бичгийг хэлэлцэх хурлыг цахимаар зохион байгуулж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн Хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Тус техникийн туслалцааны төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар 2022-2027 онд хэрэгжүүлэх төслийн зээлийн баримт бичгийг хэлэлцэх цахим хурлыг энэ сарын 06-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

         Цахим хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд болон Азийн Хөгжлийн банкны төлөөлөл, төслийн багийн бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

          Тус хурлаар төслийн техникийн эдийн засгийн үндэслэл, үр дагавар болон хэрэгжилтийг хэлэлцэж, санамж бичгийн төслийг боловсруулах юм.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top