Утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, 2 иргэний амь насыг авран хамгаалав

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн долоо хоногт ахуйн гал түймрийн 31, аврах ажиллагааны 2 буюу нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 2 иргэнийг аварч, 570 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1463, аврах ажиллагааны 194 буюу нийт 1657 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

  Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top