ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах чиглэлээр “Шинжлэх ухаанч гамшгийн эрсдэлийг бууруулах санаачлага” сэдэвт арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг зарлаж байна.
Нэг. Нийтлэг үндэслэл
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас гамшгийн тохиолдох давтамж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Улс орнууд үүний эсрэг нэгдэн Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр үүрэг, хариуцлага хүлээж, дэлхийн нийтээр хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлон ажиллаж байна.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого Алсын хараа 2050 баримт бичигт “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулна (2021-2030)”, “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг шинэчилж хэрэгжүүлнэ (2031-2040)” гэж тусгажээ.
Цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавар, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр талууд хамтран уялдаа холбоотой ажиллах шаардлага бидний өмнө тулгараад байна.
Иймд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Дэлхийн зөн олон улсын байгууллага, Гамшиг судлалын хүрээлэнгээс санаачлан “Шинжлэх ухаанч ГЭБ санаачлага” сэдэвт арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Хоёр. Зорилго
Гурав. Хүлээн авах эрдэм шинжилгээний бүтээлийн чиглэл
Дөрөв. Хамрах хүрээ, зохион байгуулалт
Эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан нь 2 үе шаттай явагдана. Уралдаанд удирдамжид заасан чиглэлийн хүрээнд судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн, судлаач, судлаачдын баг, их, дээд сургуулийн оюутнууд оролцох боломжтой. Уралдаанд оролцох бүтээлийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүлээн авна. Холбоо барих, өгүүлэл ирүүлэх хаяг: Утас: 99039012, 51-263543. Цахим шуудан: dri@nema.gov.mn
Тав. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага
Уралдаанд оролцох эрдэм шинжилгээний өгүүлэл нь удирдамжийн 4-т заасан чиглэлийн хүрээнд бичигдсэн байх бөгөөд дор дурдсан шаардлагыг хангасан байна.
Өгүүллийг А4 хэмжээтэй 15-20 хуудаст багтаан дараах форматаар бичиж ирүүлнэ.
Зургаа. Шалгаруулалт
Ажлын хэсэг ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэлтэй танилцан 3 дугаар сарын 7-ны өдөр шаардлага хангасан бүтээлүүдийг зарлаж, хоёрдугаар шатны шалгаруулалтад оруулна. 2 дугаар шатны шалгаруулалтыг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шалгарсан бүтээлүүдийн хүрээнд зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим шуудангаар хүргэнэ.
Шалгаруулалтын үнэлгээ, шалгуур үзүүлэлтүүд:
Долоо. Шагнал
Тэргүүн байр – 1
Дэд байр – 2
Гуравдугаар байр – 2
Тусгай байр – 1
Нэрэмжит шагналд тус тус шалгаруулна
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )