"Гал түлдэг өрх буурахгүй байгаа нь агаарын бохирдолд шууд нөлөөлж байна"

2021 оны 12 сарын 06

Галлагааны улирал эхэлж, нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэл дэх агаарын бохирдлын талаар холбогдох байгууллагуудын төлөөлөл дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нийслэлд шахмал түлшийг бүрэн шатаадаггүй, зориулалтын бус зуухтай 60 мянга орчим өрх байгааг онцолж, гал түлдэг өрхийн тоо буурахгүй байгаа учир агаарын бохирдол буурахгүй байгаа талаар хэллээ. 

Ингэхдээ тэрбээр "Улаанбаатарт гал түлдэг өрхийн тоо нэмэгдэж байна. Он гарснаас хойш 6,510 өрх нийслэлд шилжиж ирсэн. 20,593 өрх түр оршин суугчаар ирсэн байна. Энэ нь сайжруулсан түлшний тоо нэмэгдэхэд нөлөөлсөн гэж хэлж болно. Гал түлдэг өрхийн буурахгүй байгаа нь агаарын бохирдолд шууд нөлөөлж байна.

Энэ онд 141,958 өрхийн зуухад шалгалт хийхэд 54,319 нь стандартын зуухтай байсан. Харин үлдсэн 60 мянга гаруй айл шахмал түлш бүрэн шатдаггүй стандарт бус зуухтай байсан. Улсаас дахин үнэгүй зуух тараавал эдийн засгийн хувьд маш хохиролтой. Төрөөс тараасан зуухыг иргэд зарж, хөдөө орон нутаг руу явуулж байна. 

Түүнчлэн авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь ч мөн агаарын бохирдол нэмэгдэх хүчин зүйл болж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Схдн иргэн(59.153.86.33) 2021 оны 12 сарын 06

Эцсийн бүлэгт иргэд буруутан болдог цахилгаанаар гэрээ халаах боломжтой болгох хэрэгтэй

0  |  0
Зочин(192.82.67.242) 2021 оны 12 сарын 06

Гэр хороололоо барилгажуулах хэрэгтэй шүү дээ өөр зүйл яриж баахан мөнгө идэж байхаас барилгажуулах л зөв зам

0  |  0
Top