Цэцэрлэгийг баасан гарагаас амрааж, ХОЛИМОГ АНГИ нээнэ

2021 оны 12 сарын 07

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болов.

Энэ талаарх эцсийн шийдвэрийг танилцуулъя. 


СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Улаанбаатар хотод энэ баасан гарагийг дуустал, орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллээд, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэв.

Харин эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургах боломжоор хангахаар тогтов.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Нийслэлд байршилтай өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 10-ны өдрөөр дуусгавар болгож, 13-17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болов.

Халдварын эрсдэл харьцангуй бага байгаа учир орон нутгийн сургуулиуд 5/9 зарчмын дагуу хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлнэ.

ДЭЭД БОЛОВСРОЛ

Их, дээд сургуулиудын тухайд энэ 7 хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимын дагуу үргэлжилнэ.

Арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс амралт эхэлнэ. Хоёрдугаар сарын 15-ны дотор багтааж шалгалтыг танхим болон цахим гэсэн хувилбараар зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийналбанхаагч(192.82.78.109) 2021 оны 12 сарын 07

Хуц н биз. Хүн болгон л ажилтай биздээ. Тэгэхээр бүгд л хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд л ажлаа тайван хийхээ боддог юм байгаа биздээ.

0  |  0
zochin(103.242.45.45) 2021 оны 12 сарын 07

huduu oron nutgiin tsetserlegiig heviin ajilluulaach 4 5 nastai huuhduud l yvj bgaa sh de. Ingej huuhdiin erhend haldaj bolohgui sh de. haaval ter UB gee haagaach. Buten 2 jil huuhduudiig horison. ene huuhduud AMARSAIHAN d gai bolood bgaa ym uu sda

0  |  0
Top