Гал унтраах автомашины сургалт зохион байгуулж, хүлээлгэн өглөө

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах зориулалтын автомашин нийлүүлэх” төслөөр нийлүүлэгдсэн “Рино” загварын гал унтраах автомашины ашиглалт, засвар үйлчилгээ хийх дадлага сургуулийг  энэ сарын 02-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, автын механик, жолооч нарын нийт 62 алба хаагч хамрагдаж, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанийн багш нар удирдан явуулсан юм.

Сургалтын хаалтын арга хэмжээнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Себастиен Сүрүн, “Десотел” компанийн мэргэжилтнүүд оролцлоо.

 Энэ үеэр гал унтраах тусгай зориулалтын 3 төрлийн 18 техникийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах анги, байгууллагад хүлээлгэн өглөө

 Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top