Сүхбаатар дүүргийн ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД тодорлоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

Эрдэм мэдлэг, сурлага, урлаг, спортын болон бусад төрлөөр амжилт гарган үе тэнгийнхнээ манлайлсан хүүхдүүдэд урам өгч, бусдад зөв, үлгэр дуурайлал үзүүлэх, тэднийг олон нийтэд алдаршуулах зорилготой “Дүүргийн шилдэг хүүхэд”-д шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр (2021.12.07) боллоо.

Энэхүү арга хэмжээг нээж нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа

“Үе тэнгийн найзуудынхаа төлөөлөл болон өөрийгөө дайчлан, хичээл, зүтгэлтэй байж, 2021 оны шилдгээр шалгарсан хүүхдүүддээ халуун баяр хүргэе. Бид энэ жил дүүргийн шилдэг хүүхдийг тодруулахдаа сургууль, анги хамт олноо сурлага, урлаг, спортоороо манлайлахаас гадна нийгэм, олон нийт, сайн дурын арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, хүүхэд өөрөө сурч, хөгжих боломжоо дайчлан ажилласан байдлыг илүү харгалзан үзсэн. Та бүхний дунд хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлсэн, шинэлэг бүтээлч санаачлага өрнүүлсэн, технологийн дэвшил бүхий бүтээл урласан гээд хичээл зүтгэлээрээ амжилтаа ахиулсан тэргүүний манлайлагч хүүхдүүд олон байна. Хүүхдүүдээрээ бахархаж байна. Та бүхний өмнө эх орондоо ихийг хийж бүтээх ирээдүй гэрэлтэй байгаа. Эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top