Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.11.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 310 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн халдварын 196 нь Улаанбаатар хотод, үлдсэн 111 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харин халдвар авсны улмаас эмчлүүлж байсан найман хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвараар нас барсан иргэдийн тоо 1950 болж байна.
Өнөөдрийн байдлаар халдвар авч, эмчлүүлж байгаа 69 хүний биеийн байдал нэн хүнд гэсэн оноштой байна. Хэвтэн эмчлүүлж буй 4046 өвчтөний 772 нь хүүхэд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Шинэ жил тэмдэглэнэ л гэнэ, Омикрон орж ирнэ л гэнэ... Учир нь олдохгүй юм.