Л.Халтар сайд гадарладаг болов уу!

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Л.Халтар Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон цагаас хойш сайн нэр зүүгээгүй байх. Уг нь тэр ОХУ-д Төмөр замын хоёр ч сургууль дүүргэж ирээд салбартаа цэвэрлэгчээр ажлынхаа гарааг эхлүүлж, улмаар захирал, дарга, дэд сайд, жинхэнэ сайд хүртэл дэвшин ажилласан туршлагатай хүн. Мэдэхгүй чадахгүйн зовлон гэж лав үгүй. Нөгөө талаар салбартаа нэр хүндтэй ажиллаж байсан төдийгүй өдгөө ч нөхцөл байдалд нь зохицох л гэж зүдэрч яваа нэг сайд.

Гэтэл тэр өдөр бүр муулуулж, хэвлэл мэдээллийн бай болоод байгаагийн цаана ямар нэгэн шалтгаан байж таарна гэх хардлага хэнд ч төрнө. Мэдээжийн хэрэг цар тахлын амаргүй үед хил гааль, зам тээврийн асуудал бол Л.Халтар сайд бүү хэл Монгол Улсын Засгийн газрын зангаргаас ч давсан хэрэг болоод байна.

Нөхцөл байдал ийм байхад чухам юу нөлөөлж болох вэ. Хамгийн эхний таамаг бол манай улс төрд элбэг байх албан тушаалд санаархагчдын “бууны сум”-анд өртөх явдал юм. Тэгэхээр Л.Халтар сайдын суудалд хэн санаархав гэхээр олон л таамаг дэвшүүлэх байх. Сайд, даргын суудалд санаархаж байгаа хэдэн арван нөхөд эрх баригчдын үүд сахиж байгааг бол тааж ядах юмгүй.

Харин эх сурвалжийн хэлж байгаагаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн зүгээс исгэрч байгаа “бууны сум” байж магадгүй гэх хардлага бий. Тал талаас нь хараад байхаар нэг бодитой байж шалтгаан ургаж л таарна. Тэгэхээр дэд сайд Ж.Бат-Эрдэнийн хэдэн талаас нь “юм” олох гээд үзье. Юуны өмнө Ж.Бат-Эрдэнийн дүү, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан АН-аас гэнэт гарч, МАН-ын гишүүдтэй нийлэн шударга үнэний дүрд тоглосон.

Энэхүү үйл явдлын цаана алсуураа МАН-ыг дэмжсэн байдал ажиглагдаж байсныг нуух юун. АН ч бутарч сарниад өнөөдөр ч учраа олоогүй байна. Харин энэ “тэмцэл”-ийнхээ хариуд ахынхаа цаашдын улс төрийн замыг зассан хэмээн хэвлэлүүд онцолж байсан. Өөр олон тохиролцооны талаар ярьж бичиж л байв. Даанч мэдэх юм алга.

Юутай ч тэр өөрөө Австрали улсад суух Элчин сайдын зөвлөхөөр “амралт”-аа аваад хэл чимээгүйхэн явсан нь үнэн. “Тэмцэгч” Л.Болд, Ж.Батзандан нарын тавьсан жүжгийн цаана асар том улс төр, тохиролцоо байсан болов уу. Хардах шалтгаан нь гэвэл тэд таргийн таван ямаа, чөдрийн ганц морины төлөө нам, улс төрөө золиослох хүмүүс лав биш. Дээрх таамгыг бататгах нэг зүйл байгаа нь Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ олон нийтэд харагдахыг ихээхэн хүсэж байгаа төдийгүй жинхэнэ сайд болох хүсэлтэй байгааг дуулгана лээ.

Бүр ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар МАН айсуй 2024 оны сонгуульд өрсөлдөх нэр бүхий нөхдөө эртнээс дэвшүүлэн томилж, өөд татаж байгаа гэдгийг ч дуулгасан. Тэгэхээр тэр 2024 онд УИХ-ын сонгуулиар Сүхбаатар аймгаас нэр дэвших нь гарцаагүй. Бүр Сүхбаатар аймгийн МАН-ын дарга болсон гэх мэт зүйлтэй яг таг мөргөж байна. УИХ сонирхоогүй бол юунд аймгийн МАН-ын дарга болоо аж.  

Улс төр бол улс төр. Л.Халтар шиг мэргэжлийн, салбараа сайн мэддэг нэр хүндтэй гэх алдар зүүсэн сайдыг унагаах амаргүй. Өдөр бүр, цаг тутамд “сум” гарздах хэрэг гарна л даа. Өдөр бүр харлуулж байж л сая итгүүлнэ. Итгүүлж чадахгүй ч тээршаахад хүргэдэг улс төрийн тактик ч байдаг. Л.Халтарыг харлуулах зүйл олоход хэцүү ч орлуулах зүйл олон цаг үед аж төрж байна. Тээвэр зууч нь хэдийгээр Зам тээврийн хөгжлийн яамны асуудал ч гэлээ цар тахлаас үүдэлтэй чингэлэг тээвэр гацсан асуудалд түүнийг холбоно. Энд хоёр орны Засгийн газар хоорондын хамтын шийдвэр л тус болно уу гэхээс ганц салбарын сайдын шийдчих ч зүйл биш болжээ.

Өнөөдөр гэхэд Л.Халтар сайд хоёр чингэлэг орж ирж байгаа тухай мэдээлэл хийж зогсоно. Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн сайд нь хоёрхон чингэлэг орж ирж байгааг хэвлэл мэдээллээр ярьж зогсоо нь Монголын эмгэнэл болохоос бус ганц сайдын асуудал ч биш. Мөн хэдэн жил, хэдэн сайдын нүүр үзэж байгаа Дархан, Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замын бурууг түүнд тохно. Сүүлдээ бүр улиг болж байна даа. Энэ мэт зүйлийг удаа дараа залхалгүй түүнд хамаатуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. 

Гэтэл Л.Халтар сайдыг “балбуул­сан балбуулаагүй” Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас нэр бүхий сайд нарыг эргүүлэн татах мэдээлэл тэнүүчлэх болсон. Үүний дотор Л.Халтар сайдын нэр тодоос тод байгаа. Засгийн газраас хамт туугдах сайдуудын тоонд Байгаль орчин, аялалт жуулчлалын сайд Н.Уртнасан, Соёлын сайд Ч.Номин, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын нэрс байгааг анзаарч харах хэрэгтэй. Тэр ч бүү хэл дараагийн сайд нарын нэрс хэвлэлээр тодорч эхэлсэн нь санаандгүй хэрэг биш. Тодотговол, Зам, тээврийн хөгжлийн сайдад одоо дэд сайдаар ажиллаж байгаа Ж.БатЭрдэнийг томилохоор болсон бол Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Соёлын сайдаар дэд сайд М.Батбаяр нарыг тохоон томилуулахаар болсон гэдгийг хэвлэлүүд барин тавин дурдаж байна.

Нөгөө талаас урьж залуулахдаа тулж ирсэн Н.Энхбаярын МАХН-аас Засгийн газарт тавиул хэдэн сайд нар орж ирнэ. Тэдэнд нэгэнт гэрээлж үзэглэсэн зүйл ч бий. Нэн тэргүүнд МАХН-ын шошготой Ц.Оюунбаатар Шадар сайдад гэх мэтээр томилгоо хийх болсныг хэвлэл мэдээллээр дурдаад эхэлжээ. Энэ ч зүгээр нэг цацагдсан мэдээлэл биш л болов уу. Л.Халтарыг “балбахгүй” бол үлдчих магадлал хамгийн өндөр гэдгийг сайтар ажигласан байна. Ямар нэг улс төр явуулаад байхгүй, мэргэжлийн сайд нь гэдэг тодотголтой байсан учраас “балбах” зайлшгүй шаардлага байсан байх.

Тэгвэл Зам, тээврийн хөгж­лийн сайд, улмаар ирэх 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихээр горилж байгаа дэд сайд Ж.Бат-Эрдэнэ гэгч хэн бэ гэдгийг товчхон ч атугай дурдах нь зүйн хэрэг. Тэрбээр Сүхбаатар аймгийн уугуул, ОХУ, ХБНГУ, АНУ-д тус тус боловсрол эзэмшсэн гэх сүрхий намтартай юм билээ. Энэ утгаараа хувийн хэвшлээс ажлынхаа гарааг эхлүүлж, улмаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар төрийн байгууллагад ахлах мэргэжилтнээс Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд хүртэл дэвшин ажиллаад байгаа аж. Намтраас нь харвал түүнд одоо ухрах зам байхгүй. Нэг сайд бүү хэл нэг хэсгийг “шүршиж” байж сая зорьсондоо хүрнэ.

Тэр гурван төрд нүүртэй гэдэг шиг МАН, АН аль ч талд налж чаддаг улс төрийн зальтай нөхөр бололтой. Унаган багийн ч зан байж болно. Н.Алтанхуягийн Засгийн газарт Монголын харилцаа холбоо төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Зам, тээврийн хөгжлийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, улмаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт жин өгсөх төдийгүй айсуй сонгуулийн мандатаа өвөртөлчихөөд байна. 

Бүхэл бүтэн аймгийн МАН-ын үүрийг Улаанбаатар хот, дэд сайдын албан тушаал дээрээс авчихна гэдэг нэлээд зайтай эрийн шинж. Уг нь Сүхбаатар аймагт өдгөө алба хашиж олон л аавын хүүхдүүд байгаа даа. Ийм тактикт нэг аюул бий. Хаа хол Улаанбаатараас, их дээр суудлаас аймгийн нам удирдана гэдэг хэтэрхий их хөөс үүсгэдэг. Аймгийн МАН-ын үүрээр гүйдэл суудалтай үнэнч гишүүд болон дэмжигчдийн цухлыг төрүүлдэг. Тэдэнд цухал төрж байна гэдэг сонгогчдын тодорхой хэрэгт бухимдал бий болно гэсэн үг. Шуудхан хэлэхэд орон нутагтаа хөлгүй, Улаанбаатараас нэг их цээж толгой л сонгуульд өрсөлдөх аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(64.119.18.175) 2021 оны 12 сарын 16

Хүн алсан Э.Бат-Эрдэнэ дарваан Цогоо хоёр ямар нүүрээрээ ийм ажил хийж явдаг бнаа

0  |  0
Gg(139.5.219.59) 2021 оны 12 сарын 13

Jalbasurengiin Batzandangiin ah jalavsurengiin baterdene keke ene shunaltai tilamnio sanaarhal gedgiig bol yamniihan n gadarlgiin bna lee yamand n chihees irsen tuunii huuhdud am garsan bh jisheenii

0  |  0
zochin(192.82.74.205) 2021 оны 12 сарын 10

ene hvnii dan gants uuriih ni butuu gej yu bhavde uursduus ni shaltgaalsan bvh ajilaa hiisen bhad ene ereeniihen hyatadiihan l ailgviteed bgam shig bgashd

0  |  0
Зочин(66.181.161.110) 2021 оны 12 сарын 14

Халтар сайд мэргэжлийн зангарагтай сайд мөнөөсөө мөн. Нэртэй нь холбож унагах гэж ядаад байгаа Дарханы замаар хэдий зарим гүйцэтгэл (түрүүчийн хүмүүсийн балагтай тендерийн гай л даа) дутуу ч яваад үзээрэй. Ажлыг барьж авсан шиг авч хийсэн шиг хийдэг хүн дээ.

2  |  1
зочин(202.55.191.194) 2021 оны 12 сарын 14

МАН -д арай гэрэлтэй зүтгзлтэй сайд нь ХАЛТАР байх шүү Хаянхярваа шиг олон сая саяаар олдог гарууд ч олон байгаа ,,,,,,,,,,,,\n\n

1  |  1
уншигч(66.181.187.12) 2021 оны 12 сарын 14

Халтар төрийн хүний ноён нуруутай, туйлширдаггүй, мэргэжлийн өндөр бэлтгэлтэй хүн харагддаг. Тэр энэ салбарыг өмнө нь удирдаж байсан хэт амбицтай нөхдийн тарьсан балаг, гайг засаж, залруулах гэж зүтгэж яваа сайд байхаа. Харин өмнө сайд байсан нөхдөөс Содбаатарыг жаахан ажиллуулчихсан бол ажил хийчих байсан байх шүү.

3  |  1
Идэрчулууун(66.181.184.189) 2021 оны 12 сарын 10

Ерэнхий сайдын томхон хухвь ажлыг ажлын шавхагдахгүй туршилгаар нуглаж түрүү түрүүчийн сайдын дийлээгүй ажлыг дийлэх гэж зүтгэж яваа сайддаа оронд нь хүн ирэх нь их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэр болно гэж хэмээр учир юу гэвэл хүний ажлыг хжжуугаас нь харахад амархан барилдаж буй бөхийг хажуугааснь хараад ингэхсэн тэгэхсэн гэж хэлж чадмаар\nХарагдадаг шиг Одоо ЗТХЯ сайдын ажил санаархах нэгэнд болмоор байгаа байх үнэндээ Халтар сайд амарыг биш хэцүүг даваж хийж буй хүн мөнгөнд биш мөнжигрөө тавиж хийж буйхүн . Ийм сайд энэ цаг дор ховор .гэж боддог юм

1  |  1
Зочин(64.119.23.101) 2021 оны 12 сарын 10

Энэ бол бас нэг баас л байна даа.

1  |  1
зочин(124.158.120.226) 2021 оны 12 сарын 10

Ж.Бат-Эрдэнээс гадна нэг үе хамт зүтгэж явсан шилэн Цогоо, эрхэм гишүүн ... гм ашиг сонирхол нэгтэй бүлэг хүмүүс ”шүгэл үлээж” байгаа нь хэвлэл, ФБ-ийн нийтлэлүүдийг харахад л ойлгомжтой байна.

1  |  0
Zochin(124.158.65.1) 2021 оны 12 сарын 10

Er ni buh Uls ornuudad iim baidag bolov uu??? Jishee ni Hytadad yadag bol? Vas l tsumkiig ni barij. hoshuugaa hudaldsaar baigaad devshdeg bolov uu gedeg ni sonirhiltoi ym. Esvel “tender” ene ter zarladag ym bolov uu? kkk

0  |  1
Top