Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.12.09/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 338 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн халдварын 213 нь Улаанбаатар хотод, үлдсэн 124 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харин халдвар авсны улмаас эмчлүүлж байсан гурван хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвараар нас барсан иргэдийн тоо 1953 болж байна.
Өнөөдрийн байдлаар халдвар авч, эмчлүүлж байгаа 78 хүний биеийн байдал нэн хүнд гэсэн оноштой байна. Хэвтэн эмчлүүлж буй 3898 өвчтөний 719 нь хүүхэд байна.
Сэтгэгдэл ( 0 )