Улсын онцгой комиссоос COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдэээллээ хүргэлээ. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан "Омикрон хувилбарын оргил үеийг хойшлуулахын тулд шинэ жилийн баярын амралтыг 5-6 өдрөөр сунгах саналыг олон улсын эрдэмтэд гаргасан" талаар онцоллоо.
Тэрбээр "Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын аюулгүйн лабораториос гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна.
Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна. Тухайлбал, Омикрон хувилбарын тархалтын оргил үеийг хойшлуулах боломжтой. Энэ хүрээнд шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах хэлбэрт эргэн шилжих, үзвэр үйлчилгээний байгууллагуудын хүний тоог хязгаарлах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байна гэх санал гаргасан.
Харин онцгой анхааруулж байгаа зүйл нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдалтыг нэмэгдүүлэх, халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн ажиглалтад байлгах нь зүйтэй. Энэ аргууд нь Омикрон хувилбарын дэгдэлтийг удаашруулах, халдварын оргил үеийг хойшлуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм гэсэн судлаачдын нэгдсэн судалгаа гарчээ.
Иргэд үүргээ ухамсарлан өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулсан байна.
Гадаад хэргийн яам болон гадаад улсад суугаа Элчин сайдын яамд олон улсын судалгааны байгууллагуудын мэдээг нэгтгэж УОК-ын Шуурхай штабт өдөрт хоёр удаа өгдөг. Одоогийн байдлаар халдварын нөхцөл байдал хэвийн байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 7 )
Энэ нэг мудак сду байсаар л байгаамуу
shine jil temdgelhiig hatuu horiochee huwiin baiguulguud hiigeed bn
Шинэ жил тэмдэглэхийг хорихгүй бол нэмэргүйшдээ омикрон ороод ирсэн юм шиг л байх юм
манайхан баяр гэхээр л мөнгөгүй ажилгүй гэсэн байталаа л тэмдэглээд өрөнд ороод л байх юм одоо шинэ жил дараа нь цагаан сар гээд замбаа алдах вий дээ
Бүх албан байгууллагууд нь шинэ жил тэмдэглэх юм. Дараа нь халдварын өсөлт, шинэ хувилбар, хөл хорио яриад л эхэлнэ. Ямар ч уяалдаа холбоо алга.
Ene muu pizda vheesei
зөвөө зөв