Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн -Ховд ОНХ”, Улаан Загалмайн хороотой хамтран “Өсвөрийн аврагч” бүлгийн багш, сурагчдыг сургагч багшаар бэлтгэлээ.
Сургалтад 5 сумын ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн 33 багш, сурагч хамрагдаж, “Бэлэн бай” сургалтын багцаар гамшгаас урьдчилан сэргийлэх, өөртөө болоод бусдад анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгтэй боллоо.
Өсвөрийн аврагчид сургуулийнхаа сурагч, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулж, нөлөөллийн ажил өрнүүлнэ гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )