Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 67 дугаар тушаалын дагуу ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулан цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, аймгийн Онцгой байдлын газар болон шуурхай штабын үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ үеэр коронавируст халдварын үеийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагын тогтолцооны систем, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, эм, эмийн хэрэгслийн нөөц, хангамжийн талаар мэдээлэл сонслоо.
Мөн хилийн “Алтанбулаг” авто замын боомт болон чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж үүрэг, чиглэл өглөө гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )