Италийн “Интеза Санпаоло” банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 13

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Бүгд Найрамдах Итали Улсын “Интеза Санпаоло” банкны хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан Марко Шембри болон Италийн хөл бөмбөгийн энтертайнмэнтэр Сван Ритосса нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Интеза Санпаола” банктай түүх, соёл, урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүүхэд, залуусын дунд хөл бөмбөгийн спортыг өргөжүүлэн хөгжүүлэхэд Итали Улс арвин туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Интеза Санпаоло” банкны хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан Марко Шембри “10 жилийн өмнө анх Улаанбаатар хотод ирж байлаа. Тэр үеэс хойш маш их зүйл өөрчлөгдсөн байна. Ялангуяа хөл бөмбөгийн спорт тодорхой хэмжээнд хөгжжээ. Спорт бол хүмүүсийг нэгтгэдэг зүйл. Тиймээс хөл бөмбөгийн спортыг бизнестэй уялдуулан хөгжүүлэх, хамтран ажиллахад анхаарна” хэмээв.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top