Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах заавар, зөвлөмж өглөө

2021 оны 12 сарын 13

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс пиротехникийн (салют) хэрэгслийг хууль бусаар худалдаалахгүй байх, зөвшөөрөлгүй газраас худалдан авахгүй байх, аюулгүй байдлыг хангах заавар, зөвлөмжийг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаалдаг иргэн, аж ахуй нэгж байгууллагууд түүгээр үйлчлүүлж буй иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 225 иргэн, 145 аж ахуй нэгж байгууллагуудад пиротехникийн (салют) хэрэгслийг аюулгүй байдлыг хангуулах зөвлөмжийг хүргэлээ гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top