“Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүд сургалтад хамрагдлаа

2021 оны 12 сарын 14

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөртэй хамтран Жавхлант, Шаамар сум, Дулаанхаан тосгоны ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг “Аврагч мазаалай” сургалтын танхимд зохион байгууллаа.

Сургалтаар болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж, газар хөдлөлтийн тухай ойлголт, осол, гэмтлийн үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг олгосон юм.

 Мөн “Өсвөрийн аврагч” бүлэг байгуулах, бүлгийн гишүүдийг чадваржуулах сургалт дадлагуудыг хийлээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top