“CARE” төслийн хүрээнд 2025 он гэхэд эмчтэй эмийн сангийн 100 салбар бий болно

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

Эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох "CARE" төсөл хэрэгжиж байна.


Бид өвдөхдөө эхлээд эмчид үзүүлж дараа нь эмийн сан орж эмээ авах гэх мэт хэд хэдэн үйлдэл хийх шаардлагатай болдог. Тэгвэл энэ асуудлыг маш хялбараар шийдэх эмчтэй эмийн сан хэдийн нээжээ.

Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ болон эмийн санг нэг дор төвлөрүүлсэн эмчтэй эмийн санг “Care” төслийн хүрээнд байгуулсан байна. Энэ төсөл нь цаашид эрүүл мэндийн үйлчилгээг блокчэйн технологитой холбосон олон дэвшлтэт аргыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

Мэдээллийн эрин зуунд хүн бүр гар утастай салшгүй холбоотой байдаг болсон. Тэгвэл шаардлагатай үед гар утсаараа эмч дуудаж, эм хүргүүлж, эм уух цагаа ч сануулан үлдээх боломжтой аппликэйшн тун удахгүй бидний хэрэглээнд нэвтрэх нь ээ.

Энэ талаар “Care” төслийн санаачлагч Т.Адъяатөмөр "Care бол эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, амар хялбар, ая тухтай хүргэх зорилготой төсөл байгаа.

Монголчууд эмийн маш замбараагүй хэрэглээтэй. Энэхүү замбараагүй хэрэглээг блокчэйн технологийн хөшүүрэгтэйгээр замбараатай болгох зорилготой нийгмийн шийдэл бүхий төсөл. 

Эрүүл мэндийн байгууллагад хандахдаа эхлээд эмнэлэгт очиж, эмчдээ үзүүлээд дараа нь эмийн жороор эмийн сангаас эм авдаг байх ёстой. Гэтэл Монголчуудын дийлэнх нь шууд эмийн санд очоод эм зүйчээс өвчнөө хэлж, эм асуудаг.  Энэ бол зөв соёл биш. Тийм учраас үүнийг засах үүднээс эмийн санг нарийн мэргэжлийн эмчтэй байлгах ажлыг хийж эхэлсэн” гэсэн юм.

Тус төслийн хүрээнд эмчтэй эмийн сангийн эхний салбараа ажиллуулж эхэлжээ. Тус салбраа 2020 оны нэгдүгээр сард байгуулсан байна. Эмийн сан гэдэг дэлгүүртэй адил байнгын хэрэглэгч цөөн. Таарсан газраасаа ундаа авдагтай адилхан таарсан эмийн сангаасаа эм авах магадлал өндөр байдаг аж. Харин "Care" төслийн хүрээнд байгуулсан эмчтэй эмийн санд 9000 орчим байнгын үйлчлүүлэгчтэй болсон байна. Мөн цар тахалтай хоёр жилийн хугацаанд л гэхэд давтагдсан тоогоор 100 мянган хүнд үйлчилжээ. 

Эмчтэй эмийн сан 24 цагаар ажилладаг. Эндээс иргэд шингэн хийлгэх, тариа тариулах, шарлага, бариа, утлага гэх мэт анхан шатны үйлчилгээнүүдийг авах боломжтой аж. "Хүүхэд ханиад хүрээд утлага хийлгэхийн тулд том эмнэлэгт дугаарлаад суух нь ая тухтай байхгүй. Харин энэ үйлчилгээг эмчтэй эмийн сангаас хялбархан авах боломжтой. Бид үйлчилгээний энэ хэлбэрээ эрүүл мэнд, сувилахуйн тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулж байгаа маш сайн хэлбэр гэж харж байгаа" хэмээн төслийн багийнхан хэлж байлаа.

"INDRANIL" ЭМЧТЭЙ ЭМИЙН САН:

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.29) 2021 оны 12 сарын 17

Тусгай зөвшөөрөл яаж ямар журмаар гаргаж байна. Салбар болгоноо байгуулахдаа зөвшөөрөл авдаг биз дээ. стандарт гэвэл эмчтэй эмийн сангийн стандарт гарсан уу? Эмч үзээд өөрийн эмийн сангийнхаа эмийг шахна гэсэн үг үү? Энд эмя албан ёсоор хариу өгөх хэрэгтэй

1  |  0
Дашрэнцэн эмийнсанч(202.55.188.34) 2021 оны 12 сарын 17

Эмчтэй эмийн сан гэсэн байх юм Харин эмийн Сантай эмнэлэг гэж нэрлэсэн нь оновчтой.\nЭмийн сан гэсэн лиценц олгосон бол хууль зерчсен бололтой.\nЭнд ажиллаж байга эмч ямар терлийн натрийн мэргэжил эзэмшсэн байх бол\n

1  |  0
Top