Бүх шатны боловсролын байгууллагад МЭДЭГДЭЛ хүргүүллээ

2021 оны 12 сарын 14

Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын удирдлагуудад мэдэгдэл хүргүүллээ.

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 128, А/433, А/754, А/196 дугаар “Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” тушаалын гуравт заасны дагуу бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 02-01/4196 дугаарын албан мэдэгдэл хүргүүллээ.

Хэрэгжилтэд боловсролын хяналтын улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн тушаал болон мэдэгдлийг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус үндэслэн арга хэмжээ тооцохыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top