Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарч байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын 2021 оны 67 дугаар тушаалаар батлагдсан “Шуурхай бүлэг” Завхан аймагт ажиллаж байна.

Шуурхай бүлгийг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл ахалж, бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын хяналтын ахлах байцаагч Г.Энхтөр, ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул, МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг нар ажиллаж байна.


Тус шуурхай бүлгийн зорилго нь малын гоц халдварт шүлхий өвчин гарсан сумдын нөхцөл байдлыг үнэлж, бүх шатны нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг чиглэл өгөх, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний санал, дүгнэлтийг гаргах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top