Н.Баярмөнх: Ярьвал маш олон асуудал Баянзүрх дүүрэгт бий

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтан алба хаагчид Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн иргэдтэй уулзаж, тэдэнд тулгамдсан асуудлыг сонсож, дүүрэг орон нутаг өөрсдийн боломжоор шийдэх боломжтойг шийдэж, боломжгүй асуудалд шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өглөө.

Уулзсан иргэдийн дийлэнх нь газар, байрны тохижилт, дулаалга, ногоон байгууламж, алслагдсан хороодын мал аж ахуйн талаар асуудлыг дэвшүүлж байлаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

“Баянзүрх дүүрэгт ярьвал маш олон асуудал бий. Бид энэ бүхнийг нэг дор нь шийднэ гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Гэхдээ бид бүх шатандаа уялдаа холбоотой ажиллаж 2022 оноос эхлэн хог, ногоон байгууламж, цэцэрлэг сургууль, гэрэтүүлэг, авто зам, автобусны буудал гээд иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдэж, шинэ шатанд гаргана. Үүнд иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал. ” гэсэн юм.

Уулзалтад ирсэн иргэд Засаг дарга болон холбогдох мэргэжлийн ажилтан алба хаагч нартай уулзаж, зарим асуудлаа шийдвэрлүүлэх гарц гаргалгааг олох, хүсэлт илэрхийлж шийдүүлэх зэрэг үр дүн ихтэй болсон талаар хэлж байлаа.

2022 оны Баянзүрх дүүргийн төсвийн төслийн хувьд газар чөлөөлөлт, ногоон байгууламж, тохижилт үйлчилгээ, гэрэлтүүлэг, авто зам гэх мэт томоохон чиглэлээр иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхээр тусгасан гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top