1343 хүний амь нас, 80 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгааллаа

2021 оны 12 сарын 16

Нийслэлийн хэмжээнд 2021 онд нийт 1689 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 88 хувь буюу 1494 нь ахуйн гал түймэр, 12 хувь буюу 195 нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байна.

Дуудлагын дагуу НОБГ-ын алба хаагчид ажиллан, 1343 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллагын 80 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. 

Бүртгэгдсэн дуудлагыг өнгөрсөн онтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top