Өмнөговь аймгийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдаж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Аймгийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хийх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, цугларах талбайг тэмдэгжүүлэх, зарлан мэдээллийн дуут дохиог Баян-Овоо, Хүрмэн, Мандал-овоо, Манлай сумдад шинээр байршуулах асуудлуудыг Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Аймгийн онцгой комисст танилцуулахаар шийвэрлэсэн юм.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )