Б.Одсүрэн: Хоёр жилийн дараа хотын хөдөлгөөн ТЭГ ЗОГСОХОД хүрэх нь

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Өчигдөр /2021.12.15/ Төрийн ордонд болсон Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны хуралдааны үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулсан юм.

-Монгол Улс даяар явагдаж буй дотоодын шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдлаас харахад 2040 он гэхэд улсын хэмжээнд дөрвөн хот л үлдэхээр дүр зураг харагдаж байгаа. Улаанбаатар хотод 2020 онд 31,708 иргэн албан ёсоор шилжиж ирсэн бөгөөд нийслэлийн хүн амын  цэвэр өсөлт 40 мянгыг нэмэхээр Улаанбаатар хотын иргэдийн тоо нэг жилийн хугацаанд 80 мянга гаруйгаар нэмэгдэж байна. Энэ тоонд нийслэлд түр оршин суугчдыг оруулаагүй. Тэгэхээр ойрын 10 жилдээ Улаанбаатар хотын хүн амын тоо 2.5 саяд хүрэх тооцоолол гарч байна.

Улсын хэмжээний их дээд сургуулиудын 96 хувь, худалдаа, үйлчилгээний 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75 хувь, ДНБ-ий 66 хувь, хэвтэж эмчлүүлсэн иргэдийн 56 хувь Улаанбаатарт ногдож байна. Хөдөө орон нутгаас шилжих ирж буй иргэдийн үндсэн зорилго нь ажилтай болох, орлогоо нэмэгдүүлэх, дээд боловсрол эзэмших. Хот доторх төвлөрлийн тухайд зөвхөн Их тойрууд 355 мянган ажлын байр байршиж байна. Энэ нь хэт төвлөрлийг бий болгоод байна.

Замын түгжрэлийн тухайд авто замын сүлжээ 19 хувиар нэмэгдсэн бол автомашины тоо гурав дахин өссөн нөхцөл байдалтай байгаа. Ирэх гурван жилийн хугацаанд жил тутамд машины тоо 80 мянгаар өснө гэж тооцвол Улаанбаатар хотод зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 700 мянгаас нэг саяд хүрэх динамик тооцоо гарсан. Түгжрэлийн өртгийг тооцож үзэхэд, 2020 оны байдлаар 2.7 их наяд төгрөг буюу нэг тэрбум орчим ам.долларыг шууд болон шууд бусаар бид түгжрэлд зарцуулсан байдаг. Энэ байдлаар, юу ч хийхгүйгээр, ямар ч арга хэмжээ авахгүйгээр үргэлжлэх юм бол бид таван жилийн дараа 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд зарцуулна гэсэн харамсалтай тооцоо гарсан.

Хоёр хоногийн өмнө ЖАЙКА-аас энэ байдал үргэлжилбэл хоёр жилийн дараа Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн тэг зогсолтод хүрнэ гэж тооцсоноо танилцуулсан.

Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, түгжрэлийг бууруулах хүрээнд гурван үндсэн зорилго, 27 зорилт, 149 арга хэмжээг төлөвлөсөн. Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг нэгтгэж, уялдаа холбоог хангах шаардлагатай. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэд бүтцийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлбэл хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг болох гэхчлэн хийж хэрэгжүүлэх ажил их байгаа. Орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, аймаг болон сумдад үйл ажиллагаа явуулбал 50-90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг төлөвлөгөө боловсруулсан.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд дагуул хот, дэд төвүүдийг байгуулах, тэдгээрт ажиллаж амьдрахад давуу байдал бий болгох, ипотекийн бага хувьтай зээлийг илүү олгох гэхчлэн бүлэг арга хэмжээ авах шаардлагатай байгаа.

Улаанбаатар хотын авто замын сүлжээнд  194 км гол гудамж зам байдаг. Үүнийг гурван жилийн хугацаанд 60 км-ээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.  Ингэснээр авто замын түгжрэлийг 15-20 хувь, замын нэвтрүүлэх чадварыг 35 хувиар нэмэгдүүлнэ гэсэн тооцоо судалгаа гарсан. Нийтийн тээвэрт цогц шинэчлэл хийж, их багтаамжит тээврийн хэрэгслийн эхний шугамыг гурван жилдээ багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүний үр дүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоог 25 хувиар нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг 15-20 хувиар бууруулах боломж бүрдэх юм. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зохицуулалтуудыг яаралтай хийх шаардлагатай байна. Тээврийн хэрэгслийн квот тогтоох, татварын бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдийн зүгээс дээрх мэдээллийг сонссоны дараа иргэд түгжрэл, төвлөрлийг бууруулъя гэсэн хэр нь хийж хэрэгжүүлэх зарим арга хэмжээг огт дэмжихгүй гэж байгаа нь асуудал үүсгэж байгааг онцолсон юм. Тиймээс иргэддээ мэдээлэл өгч, хамтран ажиллах шаардлагатай байгааг хэлж байлаа. Хэрэвзээ иргэд хийж хэрэгжүүлэх ажлыг дэмжихгүй бол асуудал шийдэгдэхгүй гэдгийг УИХ-ын зарим гишүүн онцолсон юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.21.117) 2021 оны 12 сарын 19

berlin anh udaa ardchilsan zalauus nield neg zaluua bagiatan hamta alsima daa. uhetl zodj seremdeg bolgolle erguu boltol setgel emdrel boltolz odj daratlad mn shuu. chi adilhan uznee. aldins hdee. hong konga merik egch chin uhedehlee.

0  |  0
zochin(64.119.21.117) 2021 оны 12 сарын 19

berlin chimini ah alchal oornho hurgeni heregt tohoj abial gel orilod baigamuu daa.abart oroson abiahd emelegd hurgeed ogohgui dee.chia rdchilsna ahmt anud naziud nield neg uda abelguim hun ah egch min alsan geleuu dee. chi emdsen uu.chia adilah uhnee.

0  |  0
Зочин (103.212.119.74) 2021 оны 12 сарын 19

Энэ нэг сүржин нөхөр бна. Сайн л биз дээ 2 жилийн дараа сонгууль болно танай МАН ыхны чадаагүй зүйлийг өөр хүмүүс гарч ирээд жил болохгүй л асуждхлыг шийдчихнэ. Хамгийн амархан арга гэрийнх нь ойролцоо хүрэлцээтэй сургууль цэцэрлэг барьчихвал болно ш дээ.Сургужль амархаартүгжээгүй болчихож байгаа биз дээ. Дүүжин тээвэр энэ тэр гэж балаарахын оронд явган алхаад очих сургуультай болчихбол асуудал дууслаа.

1  |  0
zochin(66.181.186.254) 2021 оны 12 сарын 18

chi umhi sharilaa medjinuu uhedhe dee umhireld ee. chi nadiar berlin briusel irsene oyutan zoduulj reket hiigej mongo deremduled abdramatd nadi hiiged zugtaagal ododo gsihun bolhin bol shoornd hiigene shdee.

0  |  0
zochin(66.181.186.254) 2021 оны 12 сарын 18

chi naizga muhai ajial hilgel abdrnaatd zonjiohod ireeguis hd eumhi huure uehl de euhdeh dee sharila abuluald uhed dalad orochihol doo.ene bandi andar ter belguin risen ebrlin baisan oyutan zalusig zoduulj reekt hiigel mongo huraagal nadig abdranatd hiigel amdrlagui bolgosin.

0  |  0
Зочин (66.181.178.122) 2021 оны 12 сарын 17

Юун 2 жилийн дараа вэ? Өнгөрсөн хавар нэг өдрийн орой 00 зогсолт болсон ш дээ. Одоо хэрэв цэцэрлэг, ЕБС, их дээд сургууль танхимд хичээллэж байгаа бол 00 зогсолт болох байсан. Харин ч цахим тулдаа л арай 00 зогсолт болчихоогүй байна.

0  |  0
zochin(192.82.67.1) 2021 оны 12 сарын 17

olon mongol oyutan bi berlind belguim zoodj tamlaj uhtel erguu boltol zeremdeg boltol zoodoj tamald geel heldegui shuu. MIAT BELRIN 2 JIL BOLOHDO MASH OLON UD AABR HIIGEL BAS hun zoodj hutgalah geel.

0  |  0
zochin(192.82.67.1) 2021 оны 12 сарын 17

bi anh naimag shudla zah der har horin zah baigulj ehlueld gesne chi berlin belguim harhorin jinehn ezen duu huu suujihad huzala ichdegui amitan shu. hun ingej ulaand garj yaba dyyadin bee. bolobsrolgui baijil neeh tomrol.

0  |  0
zochin(192.82.67.1) 2021 оны 12 сарын 17

ingel ba s boloogui dee baingal neeh olon hudlaa namtar yarial hen itgehin bee. ydaj abiahd huni namtar huulsa n bolhr humuus ih gaji medrel shd eegel een mongol burenhuu shuu. berlein ih olon mongol oyutan dele nomrod shornd bailgaal troinnhuuli belgium sahiulad.

0  |  0
zochin(192.82.67.1) 2021 оны 12 сарын 17

ene chin nogoo reekt lonodn brusel mongol berlin mongol oyutan erguu bolto zoodj darjgal suirudleg reket shib dee mon l bauna umhii bulterdeg bultuushee. bi bol anh naimaa zeels hudla neg bank orig huraaj ogool shduala 100 terbum abal ehluuljila ageel neeh tom hudlaa yum yarial.hen etgeehb de eenunden.inegj bulterjisen doro hzualgui taxi yabal daa.

0  |  0
Зочин(202.126.89.23) 2021 оны 12 сарын 17

Зогсоно гээд байхаар хөгжөөчээ хөгжилтэй орнуудаас замын хөгжилийг дуурайж давхар зам гэх мэтчилэн

0  |  0
Зочин(66.181.180.126) 2021 оны 12 сарын 18

Метро метро бас дахин метро

1  |  0
Зочин(66.181.177.30) 2021 оны 12 сарын 18

Метро байгуулж байж л нийтийн тээврийг шийднэ, еер гарц байхгуй, Сумьяабазар тэргуутнууд эртхэн зайгаа тавьж егсен нь дээр байх аа, ингэж худлаа ярьж, яст мэлхийн хурдаар яваад асуудлыг шийэхгуй ээ, эртхэн чадах хунд нь ажлаа ег

1  |  0
З(66.181.178.74) 2021 оны 12 сарын 18

Зүгээр л Нийслэлээ Хархорин руу нүүлгэ.

1  |  0
М(192.82.78.206) 2021 оны 12 сарын 18

Метро бол өвөл дулаан.зун сэрүүн сайхандаа.ядаж хүүхдүүд даарахгүй.даанч тм боломжгүй гд бгааздэ

2  |  0
Иргэн(59.153.86.39) 2021 оны 12 сарын 18

2 жилийн дараа гэчжээ 2р сард сургууль эхлэхээр дахиад тэг таг зогсолт эхлэнэ юмыг ядаж зөв харж сур

1  |  0
Иргэн(202.9.46.169) 2021 оны 12 сарын 20

МЕТРОГОО ХУРДАН БАРЬЖ ЭХЭЛ , ӨӨР ЧМАР Ч АРГА БАЙХГУЙ , БУСАД АЖИЛ НЬ ХАЙРАН ЦАГ ЗАВ , ХӨРӨНГӨ МӨНГӨ ҮРСЭН ХООСОН АЖИЛ БОЛНО ШҮҮ

3  |  0
Top