Гал унтраах автомашиныг хөшөө болгожээ

2021 оны 12 сарын 16

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын санаачлагаар Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан “Зил-130” /АЦ-40У/ гал унтраах, тусгай зориулалтын автомашиныг байгууллагын дэргэдэх нийтийн цэцэрлэгт хүрээлэнд хөшөө болгон байршууллаа. Ингэснээр Онцгой байдлын албаны үйл ажиллагаа болон гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийг иргэд, олон нийтэд, хүүхэд, багачуудад сурталчлан таниулах боломжийг бүрдүүллээ.

Тус автомашиныг 1977 онд Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал унтраах 12 дугаар ангид байлдааны автомашинаар авч, 40 жил гал түймэр, гамшиг ослын 1000 гаруй удаагийн дуудлагад хэрэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top