Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Биеийн тамир, спорт хороо”-ны 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбайн ажлын зохион байгуулалтын үйл явцтай танилцаж ажиллалаа.
Уг спорт цогцолборын мөсөн талбайн мөс тавилтын ажил 95%-тай явагдаж байгаа бөгөөд ОХУ-аас мөсний мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, ЧД-ийн БТСГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран мөс тавих ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Энэхүү байгууламж нь олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор бөгөөд усан сэлэлт, хоккей, сагсан бөмбөг, бокс, жүдо, самбо зэрэг найман төрлийн спортоор хичээллэх боломжийг хүүхэд залууст бүрдүүлж ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )