Аливаа спортоор амжилт гаргахад бэлтгэл сургуулилтаас гадна эмчилгээ, сувилгаа чухал байдаг. Тэгвэл "Мөнгөн гүүр" эмнэлэг нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тамирчдын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, бэртэл гэмтлийг нь хурдан шуурхай эмчилж, оношилоход дэмжлэг үзүүлэн ажиллаж ирснээрээ спортынхны талархлыг хүлээж ирсэн хамт олон юм.
Тус эмнэлгийн хамт олон Монгол Улсын Гавьяат тамирчин, дөнгөж өчигдөрхөн Хүндийг өргөлтийн Дэлхийн аварга болсон М.Анхцэцэгийн эмчилгээ, шинжилгээг үнэ төлбөргүй хийж, дэмжиж ажилладаг байна.
Түүний багш Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр манай сайтаар дамжуулан "Мөнгөн гүүр" эмнэлэгт талархаж буйгаа илэрхийллээ.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа "Манай хүндийг өргөлтийн багтай ажилладаг эмч нар байдаг. Тухайлбал "Мөнгөр гүүр" эмнэлгийн хамт олон М.Анхцэцэгт их тус болж байсан. М.Анхцэцэг маань 2016 онд оюутны Дэлхийн аваргад оролцохдоо тохойгоо гэмтээсэн юм. Америкт онгоцоо солих гээд 17 цагийн хүлээлэгтэй байх хугацаанд манай Ш.Энхсайхан багшийн хүү Э.Эрдэнэбилэг тосож авсан. Нислэгийн цагаа хүлээж байх хугацаанд Э.Эрдэнэбилэг лайв хийсэн юм. Гэтэл тэр бичлэгийн дор "Мөнгөн гүүр" эмнэлгийн менежер “Ядуу улсын тамирчин байх ямар хэцүү юм бэ” гэж бичсэн байсан.
Тун удалгүй над руу хувийн чатаар холбогдож, "М.Анхцэцэгийг онгоцноос буугаад ирэнгүүт нь эмчилгээ хийе. Бид үнэ төлбөргүй эмчилж өгье. 2020 оны олимп хүртэл бүх эмчилгээ, сувилгааг нь үнэ төлбөргүй хийж өгье" гэж сайхан мэдээ дуулгасан юм. "Мөнгөр гүүр" эмнэлгийн хамт олон спортод маш их тус нэмэртэй хүмүүс байдаг. Манай зарим тамирчид бэртэл аваад MRI зураг авахуулах хэрэгтэй болоход 10-18 хувийн хөнгөлөлт үзүүлж, хийж өгдөг. Энэ эмнэлгийн хамт олонд маш их баярладаг" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Тунч их ухаалаг багш юмаа Аргагүй л юм үзсэн гавьяат дасгалжуулагчиин буурь зангараг харагдаж байнаа Хүнии тусыг мартаад биёээ тоосон олон одууд энэ хүнии ярианаас жишээ аваасай
Сайн байна, ухаалаг бас энэрэнгүй, хүнлэг байгаад тань баярлалаа
ёайхан монгол охин багш хоёртоо баяр хүргэё олимпийн аварга хармаанд шүү
Мөнгөн гүүр эмнэлэгийнхэндээ баярлалаа.