НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-тэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад бидний оролцоо” эссэ бичлэг болон “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг зохион байгуулж, шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд, багачуудын бүтээлээр дамжуулан бусдад уриалах, нөлөөлөх, үе тэнгийн хүүхэд багачуудад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгох зорилготой тус уралдаанд 327 сурагч бүтээлээ ирүүлсэн байна.
Сурагчдын бүтээлийг нэгтгэн эмхэтгэл гаргасан бөгөөд уралдаан тус бүрт эхний таван байрыг шалгарууллаа гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )