Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 18

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж байгаа “Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах” аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

Аян ирэх оны 01 дүгээр сарын 04-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, 43 хороодын хэсгийн ахлагч нар, УБЦТӨХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчид үйлчлэх төв”, Таван толгой түлш ХХК-ийн ажилтан, алба хаагчид хамтран дүүргийн гэр хороолол бүхий 31 хороодын 45 мянган айл өрхөд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, заавар зөвлөмж өгч ажиллах юм.

Өнөөдөр 9 дүгээр хорооны 850 өрхийг хяналт шалгалтад хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 527 зөрчлийг илрүүлэн 164 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Мөн 1850 иргэнд галын түймэр, газар хөдлөлт, үер, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж бүхий гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материал тарааж, мэргэжил,

Эх сурвалж: НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top