Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан нийт төлөөлөгчдийн 97,1 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралдаанаар дүүргийн Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн “Бүрэн хангалттай” гэж дүгнэж, 4 бүлэг, 15 дэд бүлэг, 101 төсөл арга хэмжээ бүхий дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Мөн дүүргийн 2022 оны төсөв батлах тухай, тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталсан юм. Ирэх 2022 онд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсан 30 жилийн ой тохиож байгаа юм.
Хуралдааныг Улсын Онцгой комиссоос баталсан заавар, зөвлөмжийн хүрээнд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )